x

Баян хоосны ялгаа гүнзгийрч, тэрбумтны тоо хоёр дахин нэмэгджээ

Сүүлийн 10 жилийн дотор дэлхийн тэрбумтнуудын тоо хоёр дахин нэмэгдэж 2208 хүн болсон ба энэ цагаар баячууд ба ядуусын хоорондын ялгаа өдөр тутам өсч байна хэмээн эдийн засгийн тэнцвэргүй байдлын асуудалтай тэмцэх Oxfam байгууллагын илтгэлд өгүүлжээ.

Илтгэлийн Давосын дэлхийн эдийн засгийн чуулга нээгдэхийн өмнө нийтэлсэн юм.

Баян хүмүүсийн хөрөнгө  өдөр тутам $2,5 тэрбум доллараар нэмэгдэж байгаа ба ядуу хүмүүсийн орлого буурах тусам тэдний хөрөнгө нь жилдээ 900 тэрбум доллар хүртэлх хэмжээнд нэмэгдэж байгаа гэнэ. Жишээлбэл хүн төрлөхтний нэн ядуу хэсэгт хамрагдах 3,8 тэрбум хүний ашиг орлого 11%-иар багассан байна.

Илтгэлийг зохиогчид баян хоосны ялгаа өдөр бүр нэмэгдэж байгаа нь ядууралтай тэмцэхэд саад болж, дэлхий даяар нийгмийн бухимдлыг гаргаж, эдийн засагт хохирол учруулж байна гэж дүгнэв.

“Олон орнуудад сайн боловсрол, чанартай анагаах тансаглал болон хувирлаа” гэж илтгэлд өгүүлжээ.

Ийм нөхцөлд тэр зөрөөг гүнзгийрүүлэн  эрүүл мэнд, боловсролд хангалттай мөнгө гаргахгүй байгаа мөн баячууд, корпорацийг татвараас зугтах асуудлыг шийдэж чадахгүй байгаа засгийн газар буруутай гэж илтгэлд онцолсон байна. 

М.Цогт

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top