x

Бен Аффлек "Batman"-ны шинэ ангиас татгалзжээ

Супер баатартай киноны шүтэн бишрэгчдэд сайхан мэдээ дуулгахад, DC Comics "The Batman", "Suicide Squad", "DC Super Pets" гэсэн гурван шинэ киноны нээлтийн товыг зарлалаа. Үүнээс хүмүүсийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа "The Batman" кино 2021 оны зургаадугаар сарын 25-нд нээлтээ хийх нь тодорхой болов.

Уг киноны найруулагчаар Мэтт Ривз сонгогдсон бөгөөд жүжигчин Бен Аффлек дахин гол дүрийг бүтээхгүй гэдгийг кино компанийн зүгээс мэдэгджээ. Учир нь шинэ ангийн үйл явдал залуу Брюс Уэйний амьдралд төвлөрнө гэдгийг найруулагч Ривз онцолсон байна. Өдгөө 46 настай Бен Аффлек өмнө нь Бэтмений дүрийг "Batman v Superman: Dawn of Justice", "Suicide Squad", "Justice League" гэсэн гурван кинонд бүтээгээд байсан юм.

​​​​​​​Мөн өнгөрсөн жил шүүмжлэгчдээс асар муу үнэлгээ аваад байсан "Suicide Squad"-ын хоёрдугаар анги 2021 оны наймдугаар сарын 6-нд дэлгэцнээ эргэн ирэхээр болсон байна. Гэхдээ шинэ ангийг Marvel-ын "Guardian's of the Galaxy" киноны найруулагчаар ажиллаж байсан Жеймс Ганн бүтээнэ гэдгийг The Hollywood Reporter мэдэгджээ.

DC Comics-ийн бас нэгэн бүтээл болох "DC Super Pets" нэртэй кино 2021 оны тавдугаар сарын 21-нд кино театруудаар цацагдах бол энэхүү кинонд супер баатруудын үнэнч анд болсон гэрийн тэжээвэр амьтдын тухай өгүүлэх аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (172.69.252.134)
    Batman, Batgirl гэх кинонууд ковидын сарьсан багваахай санагдуулаад байгаа тул хүмүүс эдгээр кинонуудыг бүү үзээсэй.
    2022 оны 08 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 1 цаг 49 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 2 цаг 45 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 5 цаг 37 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 5 цаг 55 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 8 цаг 6 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 8 цаг 18 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 8 цаг 27 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 8 цаг 41 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 8 цаг 46 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 9 цаг 5 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 9 цаг 24 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Өчигдөр 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Өчигдөр 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top