x

“Цөмийн тав” Бээжинд зөвлөлдөнө

“Цөмийн тав” хэмээн нэрийддэг ОХУ, ИХ Британи, Хятад, АНУ, Франц улсуудын төлөөлөгчид цөмийн зэвсэглэлд хяналт тавих асуудлаар хэлэлцэх зөвлөлдөөн өчигдөр БНХАУ-ын нийслэл Бээжинд эхэллээ.

Хүн төрөлхтний сэтгэлийг түгшээж байгаа цөмийн зэвсгийн асуудлыг төлөөлөгчид хаалттай хэлэлцэнэ. Харин бага хурлын хоёр дахь өдөр буюу өнөөдөр цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх асуудлаар хэвлэлийнхэнд зориулж мэдээлэл хийхээр төлөвлөсөн байна.

АНУ-ыг төлөөлж энэ бага хуралд Төрийн нарийн бичгийн даргын орлогч Андреа Томпсон оролцох бол ОХУ-ын талаас Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков хүрэлцэн очжээ.

Оросын төлөөлөгч Рябковын мэдэгдсэнээр бол АНУ-ын төлөөлөгчтэй уулзаж дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээний эргэн тойрны асуудлаар ярилцана, харин Америкийн төлөөлөгч энэ тухайд бэлэн байгаа эсэх, юу ярих нь тодорхойгүй байна гэжээ.

“Өнөөдөр дэлхий дахинд болоод байгаа үйл явдлын талаар ярилцах нь зайлшгүй, ялангуяа Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээний асуудлаар ярина. Нөхцөл байдал тун түгшүүртэй байгаа, энэ асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хэлэлцэх ямар ч шинж тэмдэг алга, ямар ч бэлтгэл алга. Хамгийн түгшүүртэй нь Америкийн талаас тавьсан шаардлагын хугацаа хоёрдугаар сарын 2-нд дуусна” гэж Рябков хэлсэн байна.

Өчигдөр өглөө уулзалт эхлэнгүүт таван гүрний төлөөлөгчид “Цөмийн тав”-ын уулзалтаас хамтарсан мэдэгдэл гаргахгүй гэж тохирчээ.

Сүүлчийн боломж

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков хамгийн сүүлд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Андреа Томпсонтой нэгдүгээр сарын 15-нд Женевт уулзсан. Тэгэхэд ярианы гол сэдэв нь мэдээж Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээний тухай асуудал байсан. Томпсон оросыг дээрх гэрээг зөрчиж байна гээд 9М729 пуужингаа устгахыг шаардсан.

Орос болохоор үүнийг нь няцаагаад пуужингаа устгахгүй гэсэн юм. Москва харин хэлэлцээрийг зөрчөөгүй гэдгээ нотлохын тулд энэ пуужингаа Америкчуудад үзүүлэхээ илэрхийлсэн байна. Үүнийгээ биелүүлэх үүднээс Москвад суугаа гадаадын ЭСЯ-ны төлөөлөгчдөд зориулан ОХУ-ын ГХЯ, БХЯ хамтран мэдээлэл хийсэн юм. АНУ-ын төлөөлөгчид үүнийг нэг их хэрэгсээгүй өнгөрүүлсэн байна.

Орос ч ийнхүү пуужингаа устгахгүй байгаагаас АНУ Оросын гэрээг зөрчиж байна хэмээн Дунд болон ойрын тусгалтай пуужингийн гэрээний хэрэгжилтийг хоёрдугаар сарын 2 гэхэд зогсоож, хагас жилийн дараа гэрээнээс бүрэн гарна гээд байгаа юм.

Ийм нөхцөлд Рябков, Томпсон хоёрын Бээжин дэх энэ удаагийн уулзалт энэ гэрээг аврах эцсийн боломж ч байж болох юм.

Цөмийн зэвсгийн асуудлаарх Бээжингийн энэ уулзалт маш чухал ач холбогдолтой гэж Оросын тал үзэж байна. Хэргийн учир нь Оросын Гадаад хэргийн яамны тэмдэглэснээр бол Вашингтон Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээнээс гарснаар АНУ цаашдаа Стратегийн давшилтын зэвсэглэлийг хоргодуулах тухай гэрээнээс гарах гэж магадгүй юм. Ингэх юм бол цөмийн салбарт зэвсэглэлээр хөөцөлдөх явдал хүрээгээ тэлж дэлхий дахины аюулгүй байдал том цохилт болох юм.

Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах хэлэлцээрийг тэртээ 1987 онд АНУ, ЗХУ-ын хооронд байгуулж, Америкийн Ерөнхийлөгч Рональд Рейган, Зөвлөлтийн намт төрийн тэргүүн Михаил Горбачев нар гарын үсэг зурж, 1988 оны зургадугаар сарын нэгнээс хүчин төгөлдөр болсон юм. Энэ гэрээгээр түүхэнд анх удаагаа зэвсэглэлийн бүхэл бүтэн ангиллыг устгахаар талууд тохиролцсон юм. Энд талууд 1000-5500 км-ийн тусгалтай баллистик болон далавчит пуужин, 500-1000 км-ийн тусгалтай ойрын тусгалтай пуужингуудаа устгахаар тохиролцсон юм.

Гэрээнд зааснаар гэрээ батлагдсанас хойш гурван жилийн хугацаанд 500-5500 км тусгалтай пуужин, түүний харвах суурь зэргийг устгах ёстой гэжээ.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 12 цаг 19 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 12 цаг 29 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 13 цаг 32 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 13 цаг 49 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 13 цаг 49 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 13 цаг 57 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 14 цаг 9 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 14 цаг 23 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 14 цаг 26 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 14 цаг 39 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 14 цаг 43 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 14 цаг 56 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 15 цаг 32 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 17 цаг 46 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 17 цаг 50 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 18 цаг 57 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 19 цаг 54 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 20 цаг 28 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 21 цаг 21 мин ОРОС дахь АЛЛАГА 22 цаг 18 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top