x

Хятадын ГХЯ Мбаппетай холбоотой тайлбар хийжээ

БНХАУ-ын иргэдийг доромжилсон утгатай үг, үйлдэл нь тус улсын нийгмийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарах нь зүйн хэрэг гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Го Жякунь Францын хөлбөмбөгчин, Испанийн “Реал Мадрид” клубийн тоглогч Килиан Мбаппетэй холбоотой дэгдсэн шуугианы талаар тайлбар хийхдээ мэдэгджээ.

К.Мбаппе БНХАУ-ыг үндэслэгч Мао Зэдүнийг (1893–1976) тохуурхсан байж болзошгүй бичлэг цахим орчинд тархсаны дараа Хятадын компаниуд түүнтэй хамтын ажиллагаагаа зогсоож эхэлжээ. Үүнтэй холбогдуулан Го Жякунь хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэхдээ “Хятадын ард түмний сэтгэлийг шархлуулсан үг, үйлдэл нь нийгмийн бүх давхаргын эсэргүүцэлтэй тулгарах нь зүйн хэрэг” гэсэн байна.

Өмнө нь К.Мбаппе нэгэн ярилцлагадаа өөрийнх нь хамгийн дуртай мийм бол зураг засварлах программ ашиглан нүүр царайг нь Мао Зэдүний зураг дээр байрлуулсан дүрс гэж ярьсан байна. Үүний дараа Хятадын компаниуд К.Мбаппетэй байгуулсан сурталчилгааны гэрээгээ цуцалж эхэлжээ. Тухайлбал, эрч хүч сэргээгч ундаа үйлдвэрлэгч “Дүнпэн” компани болон сүү нийлүүлэгч томоохон компаниудын нэг болох “Мэнню” компани холбогдох мэдэгдэл гаргажээ. “Дүнпэн” компани үндэсний бахархал, ард түмний сэтгэлийг шархлуулсан аливаа үйлдлийг эрс эсэргүүцэж, ийм үйлдэлд огтхон ч хүлцэнгүй хандахгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Харин К.Мбаппе Мао Зэдүний дүрсийг ашигласан миймтэй холбоотой тайлбараас нь үүдэн шуугиан дэгдсэний дараа Хятадын хөгжөөн дэмжигчдээс албан ёсоор уучлалт гуйсан байна.

TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 8 цаг 47 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 8 цаг 54 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 8 цаг 58 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 9 цаг 43 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 9 цаг 56 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 16 цаг 13 мин Мэдээж “Ар нь түүз!” 16 цаг 24 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 16 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 16 цаг 49 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 16 цаг 53 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 16 цаг 58 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 17 цаг 3 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 17 цаг 8 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Уржигдар 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Уржигдар 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Уржигдар 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Уржигдар 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Уржигдар 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Уржигдар 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Уржигдар 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Юун Ялта, юун дэлхийг хуваах! Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна
Top