x

Instagram, WhatsApp, Messenger-ийг энэ оноос нэгтгэж эхэлнэ

Facebook компани Instagram, Messenger, WhatsApp мессенжерүүдийг хооронд нь холбохоор төлөвлөж байна. Эдгээр аппууд нь тусдаа ажиллах ч зурвас солилцох бүтцийг нэгтгэснээр хэрэглэгчид ашиглаж буй аппаасаа гаралгүйгээр өөр хоорондоо зурвас илгээх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл Messenger апп ашигладаг хүн WhatsApp-ын хэрэглэгч рүү зурвас илгээж болно.

Энэхүү төслийг Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг өөрөө санаачилсан гэдгийг The New York Times сонин онцолжээ. Одоогийн байдлаар уг төсөл нь дөнгөж боловсруулалтын шатандаа явж байгаа бөгөөд 2020 он гэхэд гүйцэтгэж дуусгахаар төлөвлөж байгаа гэдгийг эх сурвалж мэдэгдсэн байна.

buro247.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top