x

АНУ Ормузын хоолой орчимд Ираны цэргийн объектод цохилт өглөө

АНУ-ын цэргийн хүчин ням гаригт Ормузын хоолой орчимд байрлаж байсан Ираны пуужингийн харвагч төхөөрөмжүүдэд цохилт өгчээ. Энэ нь АНУ бараг нэг сарын дараа Ираны эсрэг дахин цэргийн ажиллагаа явуулсан тохиолдол болов.

АНУ-ын Төв командлалын мэдээлснээр Ираны Хувьсгалт гвардынхан далайн мина бүхий пуужинг Ормузын хоолой руу харвахаар бэлтгэж байсан тул “хязгаарлагдмал, нарийвчилсан ажиллагаа” явуулсан гэж тайлбарлав. Ираны тал Ларак арлын орчимд дэлбэрэлт болсон талаар мэдээлж, цэргийн алба хаагчид болон энгийн иргэдийн дунд амь үрэгдэж, шархадсан хүн бий гэж мэдэгджээ.

Үүний дараа Иран АНУ-ын цохилтын хариуд Йордан дахь Америкийн цэргийн баазууд руу баллистик пуужин харваснаа зарласан. Йорданы зэвсэгт хүчин тус улсын агаарын орон зайд нэвтэрсэн найман пуужинг устгасан гэж мэдээлэв.

АНУ өмнө нь долдугаар сарын 29-нд Ираны Хувьсгалт гвардын эрэг орчмын хяналт, хамгаалалтын байгууламж зэрэг олон объектод цохилт өгсөн бөгөөд наймдугаар сарын 1-нээс шинэ цохилтуудаа түр зогсоогоод байсан юм.

Шинэ ажиллагааны дараа газрын тосны үнэ өсөж, АНУ-ын түүхий газрын тос 1.8 хувиар нэмэгдэн баррель нь 84.94 ам.доллар, Брент 1.9 хувиар өсөж 89.79 ам.долларт хүрчээ. Ормузын хоолойгоор хэвийн үед дэлхийн газрын тосны 20 орчим хувь дамжин өнгөрдөг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 24 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 1 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 27 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 1 цаг 38 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 1 цаг 44 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 1 цаг 50 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 1 цаг 55 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 1 цаг 59 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 31 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 5 цаг 34 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 5 цаг 35 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 5 цаг 40 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 5 цаг 43 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 5 цаг 46 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 6 цаг 57 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 7 цаг 51 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 21 цаг 35 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 47 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 11 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top