x

АНУ Венесуэлийн газрын тосоор стратегийн нөөцөө нөхнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэльтэй байгуулсан шинэ хэлэлцээрийн хүрээнд нийлүүлэх газрын тосыг тус улсын Стратегийн газрын тосны нөөцийг нөхөхөд ашиглана гэж мэдэгджээ. Тэрээр нөөцийг нөхөх ажиллагаа удахгүй эхэлнэ хэмээн нийгмийн сүлжээнд бичжээ.

АНУ-ын Стратегийн газрын тосны нөөц наймдугаар сарын 21-ний байдлаар ойролцоогоор 290 сая баррель байсан нь сүүлийн 44 жилийн хамгийн доод түвшний нэг юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн нийлүүлэлтийн доголдол, шатахууны үнийн өсөлтийг тогтворжуулах зорилгоор уг нөөцөөс их хэмжээгээр газрын тос гаргасан байна.

АНУ, Венесуэлийн шинэ эрчим хүчний хэлэлцээр 25 жилийн хугацаатай бөгөөд Венесуэлийн 17 стратегийн ордод олборлолт нэмэгдүүлж, эхний ээлжид өдөрт 1.5 сая баррельд хүргэх зорилт тавьжээ. Мөн шинээр найман талбайд хайгуул, олборлолт хийхээр төлөвлөсөн ажээ.

Трампын мэдээлснээр АНУ хувийн компаниудтай хамтран Венесуэлийн батлагдсан нөөцөөс 65 тэрбум гаруй баррель газрын тосонд хамаарах төслүүдэд давамгай оролцох тохиролцоонд хүрсэн байна. Харин Венесуэлийн түр Ерөнхийлөгч Делси Родригес тус улсын байгалийн баялгийн өмчлөл, бүрэн эрх хэвээр хадгалагдана гэж мэдэгджээ.

Гэхдээ Венесуэлийн олборлолтыг богино хугацаанд мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт, дэд бүтцийн шинэчлэл ихээхэн шаардлагатай тул шинэ хэлэлцээр АНУ-ын нөөц болон шатахууны үнэд яг хэзээнээс нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 2 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 39 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 5 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 1 цаг 16 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 1 цаг 22 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 1 цаг 28 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 1 цаг 33 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 1 цаг 37 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 8 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 5 цаг 12 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 5 цаг 13 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 5 цаг 18 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 5 цаг 21 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 5 цаг 24 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 6 цаг 35 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 7 цаг 29 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 21 цаг 13 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 25 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 22 цаг 49 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top