x

Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил

/МОНЦАМЭ/ Монгол Улсын Соёлын элч, Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн 10 жилийн ой тохиож байна. 

Ойн хүрээнд тус хамтлагийнхан “Wolf Totem World Premiere” түүхэн тоглолтоо энэ сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулж, олон мянган фэнүүдтэйгээ хамт цэнгэсэн.

Монгол язгуур хөгжмийн уламжлалт өвийг орчин үеийн рок хөгжимтэй сүлэлдүүлэн, дэлхий дахинаа “Хүннү рок” урсгалыг таниулсан “The Hu” хамтлаг 10 жилийн хугацаанд дэлхийн олон орноор аялан тоглож, үнэнч фэнүүдийн үлэмж өнөр их хүрээлэлтэй болсон билээ. Харин энэ удаа тэд эх орондоо түүхэн тоглолтыг тайз, гэрлийн өвөрмөц шийдэл дор толилууллаа.

“Wolf Totem World Premiere” нь зөвхөн хамтлагийн 10 жилийн ойд зориулсан тоглолт төдийгүй 2026 оны дэлхийг тойрох аялан тоглолтынх нь албан ёсны эхлэл болж буйгаараа нэн онцлог байв. Тиймээс тус тоглолтын өмнө уран бүтээлчид “The Hu” хамтлагийн дараагийн шинэ арваны эхлэлийг зарлаж, Монголын хөгжмийн ертөнцөд шинэ хуудас нээх түүхэн үйл явдал болно хэмээн тодотгож байлаа. 

Улаанбаатар хотод 2016 онд байгуулагдсан тус хамтлаг Монголын уламжлалт хөгжмийн морин хуур, төмөр хуур, хөөмий, хархираа зэрэг өвөрмөц элементүүдийг орчин үеийн рок хөгжимтэй хослуулан, “Хүннү рок”  хэмээх шинэ урсгалыг дэлхийн хөгжмийн тавцанд таниулсан юм. 

Тэд англи хэлээр бус зөвхөн эх хэлээрээ, эртний ардын урлагийн нэгэн хэлбэр болох хөөмийлөн дуулдгаараа нэн өвөрмөц байсан бөгөөд дэлхийн хөгжмийн ертөнцөд сонсож дадсан рокоос арай өөр хэмнэл, өвөрмөц аялгууг тайзан дээр гаргаж ирсэн нь үлэмж содон байлаа. Тиймээс АНУ-ын Биллборд сэтгүүлийн хөгжмийн жагсаалтад багтсан анхны монгол хамтлаг, Их Британийн ТОП 100 дууны жагсаалтад багтсан ... гээд олон олон амжилтын жагсаалт хөвөрч эхэлсэн билээ.  

Тийм ч учраас “The Hu”-гийн анхны цомог “Гэрэгэ” нь "Их Эзэн Чингис хаанаас соёрхсон “Алтан гэрэгэ” адил дэлхий даяар эх орныхоо нэрийг түгээн, Монголын дуу бол морьтон ардын сэтгэлийн уянга болохыг дэлхий дахинд нотлон харуулсан" хэмээн Монгол төрийн тэргүүн зэргийн Чингис хаан одонг 2019 онд тус хамтлагт гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэж байлаа. Түүнчлэн шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн төрийн тэргүүний үгэнд, "...Суут Богд дээдсийн мэндэлсэн-Монгол бахархлын энэ өдөр Их хааныхаа хүрээгүй, дөтлөөгүй газарт хүрч, Монголын алдар суу, Монголын соёлын өвийг түгээж, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж яваа “Хүннү рок” хэмээх шинэ рок барилыг үүсгэн, гялалзаж буй “Хү” хамтлаг" хэмээн тодорхойлж байсан юм.

Өдгөө “The Hu”-гийн уран бүтээлүүд дэлхийн цахим платформуудад 900 сая орчим удаа тоглогдож, олон улсын хөгжмийн томоохон чартуудад амжилт үзүүлсээр байна. Тэдний уран бүтээл “Star Wars Jedi: Fallen Order”, “Star Wars Jedi: Survivor” зэрэг алдарт видео тоглоомд багтсанаас гадна эдгээр тоглоомын хөгжмийн цомог “Grammy Awards”-ын “Best Score Soundtrack for Visual Media” төрөлд шалгараад байна.

“The Hu” хамтлаг “Metallica” хамтлагийн “The Metallica Blacklist” төсөлд оролцож, “Through the Never” дууг өөрсдийн “Хүннү рок” хэв маягаар дахин дуулсан нь дэлхийн рок хөгжмийн хүрээнийхний анхаарлыг ихэд татсан. Мөн дэлхийн нэр хүндтэй “Glastonbury”, “Coachella” зэрэг хөгжмийн фестивальд оролцож, “Iron Maiden” хамтлагийн дэлхийг тойрох аялан тоглолтын тусгай зочноор тоглон, олон сая сонсогчдод уран бүтээл нь түгсээр байна.

Их Британид хийх аялан тоглолт

“The Hu” хамтлаг 2026 оны дэлхийг тойрох аялан тоглолтынхоо хүрээнд Их Британид “Warrior Chant” нэртэй цуврал тоглолт хийхээр төлөвлөжээ. Тус аялан тоглолт 9 дүгээр сарын 29-нд Глазго хотын “O2 Academy”-д эхэлж, 10 дугаар сарын 11-нд Норвич хотын “UEA”-д өндөрлөнө.

Аялан тоглолтын хүрээнд дараах хотуудад тоглолтоо хийх юм.

  • 9 дүгээр сарын 29- Глазго, “O2 Academy”
  • 10 дугаар сарын 1-Бристол, “Prospect Building”
  • 10 дугаар сарын 2- Борнмут, “O2 Academy”
  • 10 дугаар сарын 3-Ньюкасл, “O2 City Hall”
  • 10 дугаар сарын 5-Белфаст, “The Telegraph”
  • 10 дугаар сарын 8-Бирмингем, “O2 Academy”
  • 10 дугаар сарын 9-Лондон, “O2 Academy Brixton”
  • 10 дугаар сарын 10-Манчестер, “O2 Apollo”
  • 10 дугаар сарын 11-Норвич, “UEA”

Тус аялан тоглолтын үеэр Францын “SKÁLD” хамтлаг “The Hu”-тай хамтран тоглох юм. Энэхүү аялан тоглолт нь “The Hu” хамтлагийн 2023 оны зун “Glastonbury” хөгжмийн наадамд оролцсоноос хойших Их Британи дахь анхны аялан тоглолт болох юм. Тэд тухайн үеийн “Glastonbury”-гийн тоглолтын бичлэгийг 2024 онд бие даасан цомог болгон гаргаж байв.

Дорнын их яруу найрагч Б.Явуухулан "Хүлэг минь, шүлэг минь чи, бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй" гэж бичиж байв. Энэ бол үндэсний өвөрмөц ахуйг шүлэглэн дуулж ирсэн их найрагчийн өөрийн чансаа хаана байгааг, хаана хүрэх ёстойг таньсан сэтгэл зүрхний дуулал байлаа. Тэгвэл тийнхүү дэлхийн дэвжээнд бахтайяа хүрч, шүтэн бишрэгчдийнхээ "Хү, Хү, Хү" хэмээсэн уухайн түрлэг дор нэгэн арваныг үдэж буй “The HU” хамтлагийн шинэ арваны тоолол эхэллээ. Тэд биднийг болон дэлхийг хэрхэн гайхшруулах бол ...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 22 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 48 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 59 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 1 цаг 5 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 1 цаг 11 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 1 цаг 16 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 1 цаг 20 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 4 цаг 52 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 4 цаг 55 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 4 цаг 56 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 5 цаг 1 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 5 цаг 4 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 5 цаг 7 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 6 цаг 18 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 7 цаг 12 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 20 цаг 56 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 8 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 22 цаг 32 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд-2026” намрын баярыг зохион байгуулна Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top