x

ДЭМБ-ын бүсийн захирал Монгол Улсад ажиллаж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’У Пиукала Монгол Улсад ажлын айлчлал хийж энэ сарын 14-20-нд ажиллаж байна.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Номхон далайн бүсийн захирал Др.Саиа Ма’У Пиукала нар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд зочилж ДЭМБ, АНУ-ын Сэйнт жүүд эмнэлэг хамтран хэрэгжүүлж буй Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах глобал платформын хэрэгжилттэй танилцав.

Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах глобал платформд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс Монгол Улс нэгдэн орсон анхны улсын юм. Глобал платформын хүрээнд 2025 оны 2 дугаар сараас эхлэн 35 нэрийн 2.1 тэрбум төгрөгийн эмийг хүлээн авч эмнэлгийн тусламжид хэрэглэж байна. Дэлхийн платформ нь зөвхөн эмийн нийлүүлэлтээр хязгаарлагдахгүй хүний нөөцийг чадавхжуулах, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эмийн тооцооллын системийг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх зэрэг олон талын дэмжлэг үзүүлж байна.

Мөн төлөөлөгчид Зоонозын өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр “Монгол Улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг Нэг эрүүл мэндийн зарчимд тулгуурлан бэхжүүлэх” төслийн хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон орон нутгийн сүлжээ лабораториудын чадавхыг бэхжүүлэх 8 нэр төрлийн 64 ширхэг орчин үеийн дэвшилтэт лабораторийн тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн байна.

Эдгээр тоног төхөөрөмж нь үндэсний болон орон нутгийн түвшинд зоонозын халдварыг молекул биологийн болон дэвшилтэт технологит суурилан нарийвчлалтай, шуурхай оношлох боломжийг бүрдүүлж, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний бэлэн байдал, чадавхыг сайжруулсан чухал арга хэмжээ болсон талаар ЭМЯ-наас мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top