x

Францчууд улстөрчид болон төрийн байгууллагадаа итгэлгүй болж байна

Бүх төвшний улстөрчид ба төрийн байгууллагуудын ажиллагаанд сэтгэл дундуур байгаа францчуудын тоо өсөх боллоо. Франц даяар Opinion Way ба Cevipof байгууллагын явуулсан санал асуулгад оролцогсодын хариулт төр засаг, улстөрчдөд үзүүлэх итгэл эрчимтэй доошилж буйг харуулжээ. Жилийн дотор Ерөнхийлөгчийн засаглалын байгууллагуудад итгэх итгэл 13 хувиар унан 23% гэсэн төвшинд очжээ. 

Хүн амын 31% парламентын депутатуудад итгэж байна. Энэ үзүүлэлт өмнөхөөс 4%-иар буурчээ. Гэтэл францчуудын талаас илүү хувь нь өөрийн хотын мэрт итгэдэг байна. Энэ үзүүлэлт мэрүүдийн хувьд 1%-иар нэмэгдэн 58%-д хүрчээ.

Францчууд улс төрийн намуудад хамгийн багаар итгэдэг болсон байна. Тэдний 9% л намдаа үнэнч. Асуугдагчдын 25% хэвлэл мэдээлэлд, 27% нь ҮЭ ба банкинд итгэдэг гэнэ. Хамгийн бага итгэлийг эмнэлэгүүд (78%), арми (74%), цагдаа (74%) зэрэг авчээ. 

Улстөрчдийн хувьд “Үндэсний нэгдлийг” толгойлсон Марин Ле Пен хамгаас өндөр итгэлтэй. Түүнд  25% итгэж, 70% итгэдэггүй. Дараа нь Ерөнхий сайд Эдуард Филипп оржээ. Өнөөгийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон зөвхөн гуравт бичигдлээ. Тэр францчуудын 20 хувийн итгэлийг авчээ. Түүнд асуугдагчдын 76% итгэдэггүй. Улс төрийн үйл явлаас асуугдагчдын 81% нь айдастай болсон бол харин 17 хувь нь түүнд дуртай гэнэ. 

Иргэдийн 85% нь улс төрчид “энгийн хүмүүсийн санал бодлыг авч үздэггүй” хэмээн хариулав. Үүний зэрэгцээ, тэдний 55 хувь нь өөрсдийн  үзэл санааны төлөө тэмцэж эсэргүүцэлд оролцоход бэлэн гэжээ. 

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 12 цаг 39 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 12 цаг 43 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22 Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна 2024-04-22 Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа 2024-04-22 Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024-04-22 Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ 2024-04-22 Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана 2024-04-22 Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ 2024-04-22 М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй 2024-04-22 Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна 2024-04-22 Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Намууд ба хамууд Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top