x

АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ

АНУ-ын цэргийн нисдэг тэрэг Оманы эргийн ойролцоо осолдсонтой холбоотойгоор Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлснээ АНУ-ын тал мэдэгдэв.

АНУ-ын Төв командлалын мэдээлснээр уг ажиллагаа нь Ираны "үндэслэлгүй түрэмгий үйлдэл"-д өгч буй хариу арга хэмжээ ажээ. Ираны хэвлэлүүд Хормузын хоолойн ойролцоох Кешм аралд дэлбэрэлт болсон талаар мэдээлсэн байна.

Цэргийн ажиллагаа эхлэхээс өмнө Оманы эргийн ойролцоо АНУ-ын армийн "Апачи" загварын нисдэг тэрэг осолдсон нь олон улсын анхаарлыг татсан юм. Уг ослын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг буруутгаж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байв.

Эх сурвалжуудын мэдээлснээр 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдөр тус нисдэг тэрэг Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмжтэй мөргөлдсөн байж болзошгүй байгаа ч ослын шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй байна. Мөн мөргөлдөөн санаатай байсан эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа аж.

Ослын үеэр нисдэг тэргэнд байсан багийн гишүүдийг авран хамгаалсан бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байгаа талаар мэдээлжээ. АНУ болон Ираны хоорондын харилцаа сүүлийн саруудад эрс хурцадсан бөгөөд шинжээчид энэ удаагийн цэргийн ажиллагаа бүс нутгийн нөхцөл байдлыг улам тогтворгүй болгох эрсдэлтэй гэж үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top