x

Канад Хятадын харилцааны хохирогч нь Шелленберг болов

Хятад Шелленбергийг цаазална

Хятадын энэ шийдвэр Хуавэй компанийн топ-менежерыг баривчилсан явдал Канад улсад хэр өндөр үнэтэй тусч байгааг ойлгуулж байна.

Канадын иргэн Роберт Ллойд Шелленберг зөвхөн гэмт хэрэг үйлдсэндээ ч биш Оттава, Бээжин хоёрын харилцаа муудсаны төлөө амиа алдахад хүрээд байна.

Ялыг чангатгахаар дахин авч үзэв

Хятадын Ляонин мужийн Далянь хотын дунд шатны шүүх мансууруулах бодисны хулгайн наймааны хэргээр Шелленбергт цаазын ял сонсгон хөрөнгийг нь хураах шийдвэр гаргасан.

Канадын иргэний хэрэг 2018 оны арванхоёрдугаар сард чангаар яригдаж эхэлсэн юм. Өмнө нь түүнд гэмт хэрэг хийхээр завдсан, олон улсын гэмт хэргийн бүлэгт хамаатай гээд 15 жилийн хорих ял ноогдуулсан байв. Гэвч тэр давж заалдсан.

Шүүх хурал түүний найдаж байснаар болсонгүй. Прокурор өмнө түүнд өгсөн ялыг үл зохицож байна гэж үзсэн ба шүүх түүнийг дахин мөрдөн байцаалтад буцаасан юм. Шинэчилсэн мөрдөн байцаалтаар Роберт Шелленберг олон улсын гэмт хэргийн бүлэгт чухал үүрэгтэй байсан ба 222,035 килограмм метамфетамин гэх бодисыг хулгайгаар оруулсны гол буруутан хэмээн тогтоож, түүнд цаазын ял сонсгожээ. Одоо түүнд ялыг давж заалдахад 10 хоног үлдээд байна.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо “Хятад цаазын ял өгөхөд дураар загнаж байгаа нь биднийг түгшээж байна. Энэ талаар Бээжинтэй ярилцана. Холбоотнуудтайгаа ч ярилцана” гэж мэдэгдсэн байна.

Мэн Ваньжоуг баривчилсан нь, түүний үр дагавар

Түүнийг баривчилсан мэдээллийг зөвхөн хэд хоногийн дараа гаргасан ба баривчлах санаачлагыг Канад гаргаагүй, харин Америкийн талын хүсэлтээр түүнийг барин хорьжээ. Вашингтон нь Хуавэй компани нь АНУ-ын Иранд тавьсан худалдааны хоригийн Америкийн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа ба хэрэв Мэнийг АНУ-д шилжүүлбэл тэр 30 жил хүртэл хоригдох ялыг авч магадгүй юм.

Мэнийг баривчилсан нь зүгээр нэг тохиолдол биш, тэр нь дээрээс дэмжсэн  бодлоготой алхам байсан гэдгийг АНУ-д ойлгуулж өглөө. Хятад Канадын үйл ажиллагаанд эрс эсэргүүцэл илэрхийлээд зогсоогүй, харин ам, ажил хоёрыг зэрэг амжууллаа.

Арав хоногийн дараа засгийн газрын бус “Олон улсын хямралын групп” (ICG) хэмээх байгууллага Хятадад Канадын иргэн, дипломат асан Майкл Ковриг  баривчлагдсаныг мэдээлэв. Ковриг тус байгууллагын шинжээч байсан ба Хятадад  албан томилолттой байв. Тэр 2014-2016 онуудад Канадын ЭСЯ-ны дэд консул байв. Түүнийг Хятадын үндэсний аюулгүй байдалд тэрс хэрэг хийсэн гэж сэжиглэж байна.

Ковригийн дараа бас нэг канад иргэн Майкл Спэйворыг баривчилжээ. Хятадад тэрбээр жуулчлал ба БНАСАУ-тай соёлын солилцооны асуудал хариуцан ажиллаж байв. Спэйворт Хятадын үндэсний аюулгүй байдлыг бусниулах оролдлого хийсэн гэх ялыг тулгаад байгаа.

Вашингтон, Оттава хоёр канад иргэдийг суллахыг Бээжингээс шаардсан ч ямар ч нөлөө үзүүлсэнгүй.

Хятад гадаадын иргэдийг, тэр дундаа эмэгтэйчүүдийг цаазалж байсан

Канадад Мэн Ваньжоуг баривчилсны дараа Роберт Ллойд Шелленбергийн хэргийг дахин авч үзэхээр эрх баригчид шийдсэн байна.

Хятадын засаг захиргаа шууд ярихгүй байгаа ч энэ шийдвэр нь Хуавэй компанийн топ-менежерийн эсрэг явуулсан ажиллагааны хариу мэтээр харагдаж байгаа юм. Америкийн хүсэлтийг хангах нь Канадын хувьд хэр өндөр үнэтэй тусахыг хятадууд ойлгуулж байгаа нь энэ юм.

Хятад улс гадаадын иргэнийг цаазлахгүй гэж найдах аргагүй. Жишээлбэл, мансууруулах бодисны хулгайн наймаан хэргээр 2009 оны арванхоёрдугаар сард Британийн иргэн 53 настай Акмаль Шейхийн цаазын ялыг гүйцэтгэсэн байна. Британийн эрх баригчдын эсэргүүцэл, хүний эрхийн төлөө тэмцэгчдийн гуйлт, мөн хэрэгтэн мэдрэлийн өвчтэй гэсэн тодорхойлолт ч түүнийг авраагүй.

Хятадад эмэгтэйчүүдийг өршөөдөггүй. 2016 оны эхээр Хятадад 7,2 кг героин оруулсан Киргизийн иргэн эмэгтэй 51 настай Светлана Кулбаева цаазлагджээ. Түүнийг 2011 онд Урумчи хотын нисэх буудалд баривчилжээ. 2011 онд Хятадын шүүх түүнд цааз сонсгосон байв. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн хөөцөлдөөн, олон тооны давж заалдах хурал түүнийг аварч чадаагүй.

Роберт Ллойд Шелленбергт одоо Канад, Хятад хоёрын харилцаа дулаарахыг л хүлээх бага хугацаа үлдээд байна. Мэн Ван Жоутай холбоотой асуудлыг хурдан шийдэх нь түүнд тусалж магадгүй. Үүнийг шийдэж чадахгүй бол Канад  нь Их Британи, Киргиз хоёрын замаар орох болно.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 7 цаг 34 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 8 цаг 30 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 11 цаг 22 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 11 цаг 40 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 13 цаг 51 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 14 цаг 3 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 14 цаг 12 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 14 цаг 26 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 14 цаг 31 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 14 цаг 50 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 15 цаг 9 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top