x

Мотокроссын "Mongol Grandprix MX League 2026" лиг Монголд анх удаа болно

Мотокроссын "Mongol Grandprix MX League 2026" лигийг Монголд анх удаа зохион байгуулах гэж байгаа талаар МҮОХ-ны "Олимпик Хаус"-т мэдээлэл өглөө. Тодруулбал, ирэх сарын 6,7-нд Төв аймгийн Зуунмод хотын "Эрдэнэ уул" хэмээх газар тус уралдаан болох аж. Монголын автомашин, мотоциклын спортын холбооноос зохион байгуулж байгаа энэхүү гранпри нь манай мотокроссын спортын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилготой үндэсний хэмжээний лиг бөгөөд зуны турш нийт таван гараатайгаар зохион байгуулна.

Ирэх сарын 6-нд эхлэх эхний гарааг 450cc, 250cc, 85cc, 65cc, 50cc, нээлттэй ангиллаар явуулах бөгөөд мэргэжлийн болон өсвөрийн тамирчид болон сонирхогчид оролцох боломжтой. Лигээр 450сс буюу мэргэжлийн тамирчдын ангилалд багийн систем нэвтрүүлэх бөгөөд баг бүр үндсэн гурав, сэлгээний нэг тамирчинтай өрсөлдөнө. Гараа бүрд оноо цуглуулж, нийлбэр дүнгээр шилдэг тамирчид болон багуудыг тодруулах аж. Зохион байгуулагчдын мэдээлснээр тус лигийг зөвхөн спортын тэмцээн бус энтертайнмент фестиваль хэлбэрээр зохион байгуулах бөгөөд үзэгчдэд зориулсан шоу, хамтлаг, дуучдын тоглолт, нэмэлт эвентүүдийг үзүүлэх аж. Мэргэжлийн тамирчдын уралдах 450сс ангиллын таван гарааны нийт шагналын сан 200 сая төгрөг байна.

Монголын Автомашин, мотоциклын спортын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Ганзориг "Манай холбоо өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард хурлаа хийхдээ бүтцээ өөрчилж, дүрмээ өөрчилсөн. Автомашин, мотоцикл бол дэлхий дээр хамгийн олон үзэгчтэй, сонирхол татсан спорт. Тиймээс энэ спортыг Монголд хөгжүүлэх боломжтой гэж харж байна. Мотокросс манай улсад хөгжөөд 71 жил боллоо. Энэ гоё үзүүштэй спортыг мэргэжлийн түвшинд хүргэх зорилго тавьж, залуу тамирчдад од болох, амьдралаа шийдэх, цалинтай залгах ёстой. Үүнийг нь бид мэргэжлийн түвшинд нээж өгөхийг хүссэн" гэв.

Харин МАМСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх "Шинэлэг уралдааныг зохион байгуулахаар бэлтгэлээ хангаад үндсэндээ дууслаа. Энэ жил 450сс ангиллыг ирэх оноос 250сс-г лигийн зарчмаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Тамирчдын хувьд нэлээд ач холбогдолтой уралдаан юм. Өмнө УАШТ зохион байгуулахдаа улсаас олгосон төсвийн хүрээнд л мөнгөн шагнал өгдөг байсан. Тэгвэл энэ удаа шагналын сан нэмэгдсэнээрээ онцлог" хэмээн ярилаа.

Тэгвэл Монгол Улсын гавьяат тамирчин Э.Халиунболд "Лигийн форматаар маш гоё тэмцээн зохион байгуулахаар болсныг сонсоод оролцохоор 10 хоногийн өмнө эх орондоо ирлээ. Багаараа бэлтгэлээ хийгээд жигдэрч байна. Сүүлийн жилүүдэд ралли төрлийн уралдаанд оролцлоо. Кроссоор уралдаагүй олон жил болжээ. 2019 оноос хойш кроссоор уралдаагүй гэхэд болно. 2023 онд нэг тэмцээнд оролцсоныг эс тооцвол одоо л долоон жилийн дараа дахин мото кроссоор уралдах гэж байна гэсэн үг. Сэтгэл их хөдөлж байна. Энэ сайхан тэмцээнийг зохион байгуулж байгаа хүмүүст баярласнаа илэрхийлье" хэмээв.

Мотокроссын анхдугаар лигт "Ямаха", "КТМ", "Гас Гас", "Номадик", "Кове" гэсэн таван баг оролцохоор мэдүүлэг өгчээ. Тэгвэл "Ямаха"-гийн зүгээс Япон, Филиппинээс легионер авчрахаар зэхэж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 1 цаг 57 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 58 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 1 цаг 59 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2 цаг 1 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 2 цаг 10 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 4 цаг 47 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 4 цаг 49 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 4 цаг 50 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 51 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 6 цаг 22 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 6 цаг 23 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 6 цаг 25 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 6 цаг 44 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 6 цаг 59 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 7 цаг 4 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 8 цаг 33 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 8 цаг 35 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 8 цаг 35 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 8 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 38 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top