x

О.Баасанхүү нь Х.Нямбаагаа “хонгилоор” алхуулах нь дээ

УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудыг гомдлыг хүлээж авч хангадаг ЦЕГ-ын харьяа тусгай хэлтэс бий. Хэн нэгэн төрийн өндөр албан тушаалтан өөрийнх нь нэр төрд халдсан, гүтгэсэн гэж үзвэл Зөрчлийн хуулийн дагуу цагдаагийн байгууллагаар шалгуулдаг. Зөвхөн өнгөрөгч 2018 онд гэхэд 108 сэтгүүлч Зөрчлийн хуулиар шийтгүүлж тус бүр 2.000.000 төгрөгийн торгууль төлсөн байна. Зөрчлийн хуульд заасан “гүтгэх” гэмт хэргийг өмнө дүүргүүдийн цагдаагийн хэлтэс дээр шалгадаг байснаа өнгөрөгч наймдугаар сард Нийслэлийн прокурор тушаал гаргаж, ЦЕГ-ын харьяа Нийтийн хэв журмыг хангах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтэс дээр татаж шалгадаг болсон. Үүнийг манай хэвлэлийнхэн бас нэг “хуулийн хонгил” үүсчихлээ гэж яриад байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд маань өөрсдийг нь хамгаалдаг тусдаа цагдаатай болсон учраас тэр л дээ.

Гэвч сүүлийн үеийн мэдээгээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сэтгүүлчдийн урьд нь алхаж байсан энэ “хонгилоор” алхаж магадгүй болоод байна. Учир нь УИХ-ын гишүүн Х.Баасанхүү Х.Нямбаатаргишүүнийг өөрийг нь гүтгэсэн хэмээн цагдаад өгч байгаа гэнэ. Саяхан болсон жагсаалын үеэр Х.Нямбаа нь О.Баасанхүүгээ “УИХ-ын гишүүдийн дунд болсон яриаг шүүгч, прокурорууд, хуулийнханд аваачиж тараадаг” гэх маягийн зүйл ярьсан юм байна. Тэр нь ядаж TV5 болон төвийн бусад телевизээр цацагдаж баримтажсан юм байна. Өөрөөр байсан бол “УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй” гээд л гараад явчихна шүүдээ.

Тиймээс О.Баасанхүү гишүүн өөрийг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийт ард түмний өмнө “гүтгэсэн” Х.Нямбаа гишүүнийг Зөрчлийн хуулийн дагуу цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон гэнэ. Өмнө нь Х.Нямбаатар нь О.Баасанхүү гишүүнийг төрийн ордны шатаар бууж явахад нь араас нь нударгалж, шатны уруу унагаасны улмаас хөнгөн гэмтэл авсан юм байна. Энэ асуудлаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан авч “жижгээр танхайрсан” гэж үзээд 100 мянган төгрөгөөр торгохоор болжээ. Хэрвээ энгийн нэгэн иргэн О.Баасанхүү гишүүнийг дэлсээд авсан “УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан” гэж үзээд ядаж л хэдэн сар баривчлах ялаар шийтгүүлэх байсан биз.

Харин энэ удаа Нямбаа гишүүн О.Баасанхүү гишүүнийг ор үндэсгүй гүтгэсэн нь тогтоогдвол сэтгүүлчдийн нэг адил “хоёр саядуулах” бололтой.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 10 цаг 14 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 11 цаг 12 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 11 цаг 25 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 11 цаг 37 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 11 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 12 цаг 15 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Өчигдөр 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Өчигдөр 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Өчигдөр 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Өчигдөр 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Өчигдөр 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Өчигдөр 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Өчигдөр 11 цаг 31 мин Намууд ба хамууд Өчигдөр 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Өчигдөр 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Өчигдөр 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Өчигдөр 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Өчигдөр 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top