x

Орос улс Ойрхи Дорнод болон Төв Азид нөлөөгөө алдав

Өнгөрсөн долоо хоногийн дундуур Арменийн ерөнхий сайд Никол Пашинян Москвад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж, хоёр орны харилцаа, Арменийн дотоод улс төр болон Европын Холбоотой ойртох асуудлаар ширүүхэн байдлаар байр сууриа солилцсоныг дэлхийн бүх томоохон хэвлэл мэдээллүүд онцлов. Путин энэ үеэр Никол Пашинянд “Бид танайд дэлхийн зах зээл дээр 600 евро байгаа хийг 170-аар нийлүүлж байгаа. Энэ бол том ялгаа” гээд Арменид Оросын талыг баримтлагч улс төрийн хүчнүүд байгааг сануулж, сонгуулийн үед тэдэнд саад хийхгүй байхыг анхааруулжээ. Харин хэвлэлийнхэн Оросын талыг баримтлагч энэ хүнийг бизнесмэн Самвел Карапетян гэж тодорхойлсон юм.

Карапетян нь Оросын томоохон хөрөнгө оруулагч, “Ташир” группийг удирддаг бөгөөд Арменид эрчим хүчний салбарт нөлөөтэй нэгэн. Тэрээр Арменид Оросын сүмийг дэмжсэний дараа баривчлагдаж, одоо гэрийн хорионд байгаа бөгөөд түүний дэмжигчид “Хүчирхэг Армени” нэртэй нам байгуулан үүгээр дамжуулан түүнийг улс төрд оруулахыг зорьж байгаа аж. Иймээс Пашинян Путинд “ОХУ-ын иргэн Армений ерөнхий сайд болох боломжгүй” гэж шууд мэдэгдсэн байна. Хариуд нь Путин Армени Европын холбоонд элсэх сонирхлоо илэрхийлж байгаа ч Европын Холбоо болон Евразийн эдийн засгийн холбоонд нэг улс зэрэг орших боломжгүй гэж анхааруулжээ.

Харин Пашинян “Энэ шийдвэрийг эцэст нь манай ард иргэд гаргана” гээд ОХУ-аа нийлүүлэх хийн үнэ өсвөл Армени Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага болон ЕАЭХ-ноос гарах асуудал сөхөгдөж болзошгүй гэсэн байна. Учир нь Арменийн хийн гол нийлүүлэгч нь Оросын Газпром бөгөөд Ирантай хий-цахилгаан солилцооны гэрээ мөн хэрэгжиж байгаа аж. Үүний зэрэгцээ Азербайжан–Нахичеванийг холбох стратегийн төмөр замын төсөл яригдаж байгаа нь бүс нутгийн тээвэр, худалдаанд шинэ коридор үүсгэх боломжтой болж байгаа юм байна.

Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Стамбул хотод айлчлан Туркийн ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдогантай уулзаж, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Талууд Туркт дэмжлэг үзүүлэх чиглэлээр технологи, туршлага солилцох, мөн хийн дэд бүтэц хөгжүүлэх болон орд газруудыг хамтран ашиглах төслүүдийг хэлэлцсэн байна. Үүний дараа Зеленский Дамаск хотод айлчилж, Сирийн ерөнхийлөгч Ахмед аш-Шараа-тай уулзав. Уулзалтаар Ойрхи Дорнодын нөхцөл байдал, Орос–Украины дайн, цэргийн туршлага солилцох асуудлыг ярилцсан бөгөөд Украинаас Сирид хүнсний нийлүүлэлт хийх, бүс нутгийн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах талаар мөн тохиролцжээ. Дэлхийн томоохон хэвлэлүүд энэ уулзалтыг “Путиныг хэрхэн дор орсныг батлан харуулсан явдал” гэж мэдээлэв. Зеленский саяхан Ойрхи Дорнодын орнуудаар идэвхтэй айлчилж, Катар, Саудын Араб, АНЭУ болон Омантай батлан хамгаалах салбарт 10 жилийн хамтран ажиллах гэрээ байгуулж эдгээр Булангийн баян улсуудаас их хэмжээний хөрөнгө оруулалт авахаар болсон билээ.

Энэ сарын эхээр эхлээд Эр Ряд хотод Оросыг байтугай АНУ-ыг оролцуулахгүйгээр Булангийн бүх улсууд болон Турк, Азарбайжан, Пакистаны Гадаад хэргийн сайд нар уулзан хэлэлцээ байгуулж, Ойрхи Дорнодын НАТО-г бий болгох суурийг тавьсан. Үүний дараа Пакистанд Исламын ертөнцийн мөнгөний уурхай Саудын Араб, цэргийн аж үйлдвэрийн цогцолбор Турк, Европын Холбооны холбоотон Азарбайжан, атомын бөмбөгтэй Пакистаны дээд төлөөлөгчид уулзаж нарийн тохиролцоо хийсэн. Энэ бүх үйл явдал Путин Ойрхи Дорнод болон Төв Азиас Оросыг шахан гаргаж оронд нь Украиныг оруулж ирж байгааг батлан харуулав. Ойрхи Дорнодыг алдана гэдэг нь Орос Африкт нөлөөгүй болж байна гэсэн үг юм.

ОХУ, Саудын Араб, Ирак, АНЭУ, Кувейт, Казахстан, Алжир, Оман улсууд багтдаг “ОПЕК+”-ийн орнууд ирэх сард газрын тосны олборлолтоо өдөрт 206 мянган баррелиар нэмэгдүүлэхээр тохиролцов. Энэхүү шийдвэр нь зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой бөгөөд өмнөх сард болсон уулзалтаар мөн адил хэмжээгээр нэмэгдүүлсэн билээ. Ойрхи Дорнодод үүссэн хурцадмал байдал, тухайлбал Ормузын хоолойн бүслэлт, АНУ–Израиль–Ираны зөрчил нь дэлхийн эрчим хүчний зах зээлд дарамт үүсгэж байгаа тул олборлолтыг нэмэгдүүлэх нь зах зээлийг тайвшруулах дохио гэж тэд үзжээ. Үүний зэрэгцээ олон улс нийлүүлэлтийн эрсдэлээс шалтгаалан шинэ түнш хайж эхэлжээ. Энэтхэг Иранаас нефть дахин худалдан авч эхэлсэн бол Тайланд ОХУ-тай хэлэлцээ хийж байна. Мөн АНУ Оросын нефтийн зарим хоригийг түр зөөлрүүлсэн нь зах зээлийг тогтворжуулах алхам юм. “ОПЕК+”-ын гишүүд дараагийн уулзалтаа ирэх сарын 3-нд хийхээр товложээ.

ОХУ-ын Краснодарын хязгаарт энэ сарын 5-ны турш дроны өргөн хэмжээний довтолгоо үргэлжилж, Новороссийск, Анапа, Геленджик, Сочи зэрэг хотуудад агаарын түгшүүр зарлагдсан байна. Хамгийн их хохирол Новороссийск хотод учирч, дроны хэлтэрхий орон сууцны барилгад туссаны улмаас найман хүн, түүний дотор хүүхдүүд шархадан эмнэлэгт хүргэгджээ. Мөн зарим байшин, аж ахуйн нэгжүүдэд гэмтэл гарсан бөгөөд оршин суугчдыг түр байрлуулах цэг байгуулсан байна. Урьдчилсан мэдээллээр довтолгооны гол бай нь Новороссийскийн боомт дахь стратегийн ач холбогдолтой “Шесхарис” нефть шилжүүлэн ачих терминал байсан бөгөөд тэнд гал гарсан тухай эх сурвалжууд мэдээлэв. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам мөн өдөр нийт 148 дроныг Белгород, Курск мужууд, Краснодарын хязгаар, Крым болон Хар тэнгисийн бүсэд устгасан гэж мэдэгдэв.

Германы Файхинген-Энце хотод Улаан өндөгний баярын үеэр цэцэрлэгт тавьсан баярын өндөг хайж явсан хоёр эр “Полоний-210” гэсэн бичигтэй сэжигтэй сав олсноор онц байдал үүсжээ. Дуудлагын дагуу 130 гаруй аврагч, цацрагийн хамгаалалтын тусгай баг очиж, орчмыг бүрэн бүсэлсэн байна. Сав дээрх бодисын нэр нь маш хортой цацраг идэвхт элемент болох Полоний-210 байж болзошгүй гэж гал сөнөөгчид үзсэн ч анхны хэмжилтээр цацраг илрээгүй тул бодисын жинхэнэ эсэхийг тогтоохоор Баден-Вюртембергийн байгаль орчны яам тусгай шалгалт явуулж эхэлжээ. Уг бодис нь 2006 онд Лондонд ФСБ-ийн ажилтан асан Александр Литвиненког хордуулснаар дэлхийд анх танигдсан бөгөөд ийм төрлийн ховор нөөцтэй бодисын гарал, хадгалалт нь ихэвчлэн төрийн нууцад хамаардаг юм байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 17 цаг 59 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 18 цаг 6 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 18 цаг 12 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 18 цаг 16 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 18 цаг 21 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 21 цаг 27 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top