x

"The Voice of Mongolia" шоу нэвтрүүлэг Азийн телевизийн наадмаас хоёр номинацад шагнал хүртлээ

Монгол HD Телевиз 23 дахь удаагийн Азийн телевизийн наадмаас "The Voice of Mongolia" шоу нэвтрүүлгээрээ шилдэг шоу нэвтрүүлэг, шилдэг нутагшуулсан шоу номинацад шагнал хүртлээ.

Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Asian Television Awards"  наадам 23 дахь удаагийн ёслолын арга хэмжээ Малайз улсад өнөөдөр зохион байгуулагдаж байна. Тус наадамд Монгол Улсаас анх удаа "Mongol HD" телевизийн гурван нэвтрүүлэг, 4 номинацид нэр дэвшиж ийнхүү "The Voice of Mongolia" шоу нэвтрүүлэг ялалт байгууллаа. 

Ёслолын арга хэмжээнд "Moнгол HD" телевизийн Гүйцэтгэх захирал Ч.Номин, Бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Г.Бат-Эрдэнэ, Програм хариуцсан дэд захирал Б.Гантөмөр, тус телевизийн дуу, хөгжмийн продюсер, найруулагч С.Буянтөгс нар оролцлоо.

Монгол HD Телевиз "The Voice of Mongolia", "Shark Tank", "Төрөх өрөөний тоглоом" зэрэг бүтээлүүдээрээ өрсөлдсөн юм. Тус наадамд Өмнөд Солонгос, Хонконг, Тайвань, Малайз, Индонези, Япон зэрэг улсуудын телевизүүдийн бүтээлүүд өрсөлдлөө. 

Азийн шилдэг телевизүүд 1996 оноос эхлэн "Asian Television Awards" наадмыг жил бүр зохион байгуулах болсон бөгөөд наадмын шилдгүүдийг Ази тивийн телевизийн салбарын 60 шүүгч тодруулдаг юм.

Сонгон шалгаруулалтад олон улсын аудитын "PWC" агентлаг хяналт тавин ажилдаг байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top