x

Честерийн амьд ахуйдаа бичүүлсэн сүүлчийн дуу цацагдлаа

Linkin Park хамтлагийн дуучин Честер Беннингтоны таалал төгсөхөөсөө хоёр сарын өмнө Lamb of God хамтлагийн гитарчин Марк Мортонтой хамтран бичүүлсэн "Cross Off" нэртэй дуу Youtube-д цацагдлаа. 

Энэхүү бүтээл нь 2019 оны гуравдугаар сард худалдаанд гарах "Anasthetic" нэртэй шинэ цомогт багтах юм.Мөн Марк Мортоны энэхүү бие даасан цомогт Papa Roach хамтлагийн гишүүн Жекоби Шэддикс, Guns N' Roses хамтлагийн гитарчин байсан Слэш болон бусад олон уран бүтээлчидтэй хамтарсан дуунуудыг сонсож болно.

Марк Мортон "Тэр бүхэл бүтэн эринд цор ганц тохиолдох дуу хоолойтой байсан. Энэ бол бурхны бэлэг. Түүнийг хэнтэй ч андуурaх боломжгүй. Та түүнийг сонсоод энэ бол Честер байна гэдгийг шууд л мэднэ. Тэр маш гайхалтай, хүчтэй хоолойтой байсан" хэмээн Beats 1 радиод өгсөн ярилцлагадаа хэлжээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top