x

Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ

Дэлхий даяар улс төрчид халдлага, айлган сүрдүүлэлт, дарамт доромжлолд өртөх нь эрс нэмэгдэж байгаа тухай Олон улсын парламентын холбооноос (ОУПХ) лхагва гарагт танилцуулсан судалгаанд дурджээ.

Уг судалгааг өнгөрсөн онд дэлхийн 80 гаруй орны хууль тогтоогчдын дунд явуулсан байна. Үүнээс Аргентин, Бенин, Итали, Малайз болон Нидерланд гэсэн таван улсын 519 албан тушаалтныг сонгон дэлгэрэнгүй асуулга авч, ерөнхий дүр зургийг гаргасан байна.

Нийт 183 орны үндэсний парламентыг эгнээндээ нэгтгэдэг тус холбооны мэдээлснээр, судалгаанд оролцогчдын 71 хувь нь олон нийтийн зүгээс, ялангуяа цахим орчинд дайралтад өртсөн гэж хариулжээ. Эмэгтэй улс төрчид бэлгийн шинжтэй доромжлол дайралтад илүү их өртсөн байна.

“Дэлхий даяар хууль тогтоогчдыг айлган сүрдүүлэх явдал улам гаарч байна. Хэрэв энэ үзэгдлийг хяналтгүй орхивол олон улсын ардчилсан тогтолцоонд ноцтой үр дагавар учруулна” гэж ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Тэрбээр АНУ дахь нөхцөл байдал "маш хурцадмал" байгааг дурдаад, одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын амь насанд халдахыг завдсан оролдлогууд, мөн Пенсильвани муж улсын амбан захирагч Жош Шапиро, Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелосигийн нөхөр, Конгрессын гишүүн Ильхан Омар нарын эсрэг чиглэсэн халдлагуудыг жишээ болгон дурджээ.

М.Чунгонгийн хэлснээр, олон хууль тогтоогч хувийн аюулгүй байдалдаа санаа зовж байгаагаас шалтгаалан үзэл бодлоо илэрхийлэхдээ илүү хянуур болсон нь засаглал дахь төлөөллийн хүрээг хумих эрсдлийг бий болгож байна. Улс төрчдийн чиглэсэн халдлага, дайралт нэмэгдэхэд хиймэл оюун зэрэг шинэ технологиуд нөлөөлж байгаа бөгөөд эдгээрийг цахим орчинд нэрээ нууцалсан этгээдүүд үйлдэж, тэр байтугай зарим улс орны төрийн зүтгэлтнүүд оролцож байж болзошгүйг тэрбээр анхааруулсан байна.

Эх сурвалж: Reuters 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр дэлхийн нийгмийн ажилтны өдөр тохиож байна 30 мин Берлин-Бранденбург нисэх буудлын ажилтнууд ажил хаяж, бүх нислэг цуцлагдлаа 34 мин Хотын дарга Х.Нямбаатар Францын Элчин сайдтай уулзлаа 38 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлнэ 39 мин ОХУ болон Монголын хоккейчдын нөхөрсөг тоглолт Steppe Arena-д болно 40 мин Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явцыг танилцууллаа 42 мин 100 айлд барилгын материалын дэлгүүр шатаж байна 43 мин О.Билгүүн: Өнөөдөр нийгмийг сошиалд хүчээ авсан олны танил хүмүүс л удирдаж байна 2 цаг 9 мин Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга 2 цаг 21 мин Д.Трамп: Израил Ираны эсрэг цөмийн зэвсэг хэзээ ч хэрэглэхгүй 2 цаг 33 мин Эдийн засаг 6.8 хувиар өссөн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт буурчээ 2 цаг 34 мин Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барина 2 цаг 35 мин ДОХ болон сүрьеэгийн үндэсний хөтөлбөрт олон улсын үнэлгээ хийж эхэллээ 2 цаг 45 мин Төв аймагт малын шүлхий өвчин гарчээ 2 цаг 48 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөн хурцдаж, дэлхийн эдийн засагт нөлөөлж эхэллээ 2 цаг 50 мин Куба улс даяар цахилгаан тасарч, 10 сая хүн гэрэлгүй болжээ 4 цаг 36 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 4 цаг 39 мин Өсвөрийн шатарчдын 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 4 цаг 39 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 4 цаг 40 мин “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн гурав дахь элсэлтийн нээлт боллоо 4 цаг 40 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна
Top