x

Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов

Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй 16 мега төслийн гүйцэтгэл, тулгамдсан асуудлыг тогтмол хэлэлцдэг долоо хоног тутмын шуурхай хурал өнөөдөр болж, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай удирдан зохион байгууллаа.

Хурлаар дэд бүтэц, авто зам, нийтийн тээвэр, орон сууцжуулалт, эрчим хүчний чиглэлээр хэрэгжиж буй төслүүдийн гүйцэтгэл, шийдвэрлэх шаардлагатай асуудал болон өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг нэгтгэн дүгнэж, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх тодорхой чиглэл, үүргийг холбогдох байгууллагуудад өглөө.

Хурлын үеэр мега төслүүдийн явцаас танилцууллаа. Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцож, тодруулга хүргүүлээд байна. 

Улаанбаатар Трам төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг мэргэжлийн зөвлөлд танилцуулахаар бэлтгэл хангаж байна.

Нэгдүгээр тойрог зам төслийн нарийвчилсан зураг төслийн даалгаврын бэлтгэл хангагдсан бол хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яаманд хүргүүлсэн.

Туулын хурдны зам төслийн ажлын зураг 94.5 хувьтай, геологийн өрөмдлөг 15 хувьтай, 3 дугаар кемпийн оффис, ажилчдын орон сууц болон түр байгууламжийн ажлын явц 45 хувьтай үргэлжилж байна. 4 дүгээр кемпийн газрын зөвшөөрөл гарсан бөгөөд кемпийн бүтээн байгуулалтад шаардлагатай бараа, материалыг талбайд буулгах бэлтгэл ажлыг хангаж байна. Ирэх сарын 15-наас газар шорооны ажлыг, дөрөвдүгээр сарын дундаас гүүрийн барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. 

Тусгай замын автобус (BRT) төслийн ТЭЗҮ магадлалын шатандаа явж байгаа бөгөөд зээлийн хэлэлцээр Засгийн газраар дэмжигдэж, Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаа үргэлжилж байна. 

Олон түвшний уулзвар төслийн хүрээнд таван байршилд ТЭЗҮ болон зам гүүрний ажлын зураг төсвийн магадлалын ерөнхий дүгнэлт гарсан. Инженерийн шугам сүлжээний зөвшилцөл хийгдэж байна. 

Дүүжин замын тээвэр төслийн “Яармаг–Өнөр хороолол” чиглэлд 4.2 км шугам 54 хувийн гүйцэтгэлтэй. 19 тулгуур баганаас 14-ийг угсарч дууссан. 150 чингэлэг ачаанаас 114 нь талбайд буусан. 

Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн газар чөлөөлөлт 73 хувьтай. Үнсэн шугам шилжүүлэх ажил дууссан. Байгаль орчны үнэлгээ болон усны судалгааны ажил үргэлжилж байна. 

Сэлбэ орон сууцжуулах төслийн талбайд өнөөдрийн байдлаар 120 гаруй хүн, 17 техник ажиллаж байна. Олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтын материалыг гуравдугаар сарын 2-ны өдрийн 16:00 цагт хаана. 

Ханын материал орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 98 хувьтай буюу 6 нэгж талбар үлдсэн. Ажлын зураг төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй. 

Баянхошуу хот орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдөр НОСК-ийн ашиглалтын хэлтэс гүйцэтгэгчээс байрнуудын түлхүүрийг хүлээн авч дууссан бөгөөд 2026 оны үйл ажиллагааны болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулаад байна.

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн хүрээнд гүйцэтгэгчтэй тарифын асуудлыг гэрээнд тусгахаар шийдвэрлэсэн. Тусгай зөвшөөрөл авахаар ажиллаж байна. Түүнчлэн Морингийн давааны хогийн цэгт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төлөвлөлтийн шийдэл боловсруулсан.

Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийн “Багц 1”-т үерийн ус зайлуулах далан, “Багц 2”-т бохир усны шугам доторлох ажлын хүрээнд боловсруулж буй ТЭЗҮ-ийн эцсийн шатны тайланг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн. 

Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн хүрээнд EPC гэрээний дагуу зургийн ажил эхэлсэн.

Хүннү хот төслийн хүрээнд Улаанбаатар-Хүннү олон улсын транзит зочид буудлын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төсөлд хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Хөрөнгө оруулагч тал болон нийслэл хэдэн хувийг эзэмших асуудлыг ажлын хэсгийн хурлын шийдвэрээр тогтооно.

Туул усан цогцолбор төсөлд ТЭЗҮ болон холбогдох судалгааны ажил хийгдэж байна.

Лаг шатаах үйлдвэр төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр бүрэн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан гэв.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр дэлхийн нийгмийн ажилтны өдөр тохиож байна 59 мин Берлин-Бранденбург нисэх буудлын ажилтнууд ажил хаяж, бүх нислэг цуцлагдлаа 1 цаг 3 мин Хотын дарга Х.Нямбаатар Францын Элчин сайдтай уулзлаа 1 цаг 7 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлнэ 1 цаг 8 мин ОХУ болон Монголын хоккейчдын нөхөрсөг тоглолт Steppe Arena-д болно 1 цаг 9 мин Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явцыг танилцууллаа 1 цаг 11 мин 100 айлд барилгын материалын дэлгүүр шатаж байна 1 цаг 12 мин О.Билгүүн: Өнөөдөр нийгмийг сошиалд хүчээ авсан олны танил хүмүүс л удирдаж байна 2 цаг 38 мин Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга 2 цаг 50 мин Д.Трамп: Израил Ираны эсрэг цөмийн зэвсэг хэзээ ч хэрэглэхгүй 3 цаг 2 мин Эдийн засаг 6.8 хувиар өссөн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт буурчээ 3 цаг 3 мин Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барина 3 цаг 4 мин ДОХ болон сүрьеэгийн үндэсний хөтөлбөрт олон улсын үнэлгээ хийж эхэллээ 3 цаг 14 мин Төв аймагт малын шүлхий өвчин гарчээ 3 цаг 17 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөн хурцдаж, дэлхийн эдийн засагт нөлөөлж эхэллээ 3 цаг 19 мин Куба улс даяар цахилгаан тасарч, 10 сая хүн гэрэлгүй болжээ 5 цаг 5 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 5 цаг 8 мин Өсвөрийн шатарчдын 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 5 цаг 8 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 5 цаг 8 мин “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн гурав дахь элсэлтийн нээлт боллоо 5 цаг 9 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ...
Top