x

Загвар дахь нийгэм, улс төрийн урианууд

-Загварын ертөнц “чих нь дүлий, нүд нь таглаастай” байх ёсгүй гэсэн юм-

Энэ  материал бичигдэж байх зуур дэлхий ертөнц оёдлоороо ханзарч байна. Гялбаа уриануудын зах дээр дадаист (дадаизм эсвэл дада нь сүүл үед төрсөн авангард урлагийн урсгал) эвлүүлэг наах зуур Pepsi компани Кендалл Женнертай нэгэн рекламын ролик гаргажээ. Түүнд сайхан бүсгүй нэгэн цуглааны үеэр лонхтой хийн ундаагаар цагдаа нарыг номхруулж байх юм. Эмх журам сахиулагч инээсэн, хижабтай бүсгүй азийн морин хийлчтэй тэврэлдэнэ. Бүгд аз жаргалтай, бүгд эрх чөлөөтэй.

Винни Харлоу R13 нэртэй үзүүлбэрийн үеэр

Гэхдээ та мэдээ сонсож, үздэг бол энэ ролик зүгээр нэг уран сайхны санаа биш харин давхар нүүр гаргасан тэнэг шоглоом гэдгийг ойлгоно л доо. Пепсийн үеийнхнээс улс төрийн идэвхтнүүд төрөх нь юу л бол? Харин дизайнерууд найдлага байгаа гэж үзэж буй бололтой. Хамгийн сүүлчийн үзүүлбэрүүд гэхэд л бүх төрлийн эрх чөлөөнд  зориулагдсан даяарчлалын fashion-манифест гэхээр байгаа.

Balenciaga

“Бүсгүйчүүдэд зөвхөн эрх л хэрэгтэй”, “Америкийг дахиад Нью-Йорк болгоё”, “Би цагаач, түүгээрээ бахархана!” гэх мэтээр Прабала Гурунгаас эхлээд Public School хослол хүртэл америк дизайнерууд тайзнаа цуглааны талбар болгожээ. Тэднийг ойлгож болно. АНУ, Тайланд эсвэл Мексикийн загварын ертөнц аль эртнээс яс үндсээ орхисон байгаа. Тэд нас, хүйс, гоо сайхны тогтсон стандартаас татгалзахад бэлэн болжээ.

Prabal Gurung

Загварын fashion-аж үйлдвэрт үргэлж л ардчилал ноёрхож ирсэн. Гэхдээ тэр нь өөрийн үндсэн хуультай, Лагерфельдаар  Ерөнхийлөгчөө хийсэн  зарим нэг орнууд биш. Цагаачлалын хууль, улс орны гадаад бодлого, лидерүүдийнх нь ухаалаг биш  заалтууд, эмэгтэйчүүдийн эрхийг шамшигдуулах нь загварын  ертөнцөд цаг уурт муу экологи нөлөөлдөг шиг л үйлчилгээтэй. Өнгөцхөн аваад үзвэл  тэр нь худлаа мэт. Гэтэл улс төрийн  ойлгомжгүй байдлаас болон Jankoy гэх залуу маркийн дизайнер Нью-Йоркоос Парист LVMH Prize арга хэмжээнд очиж чадсангүй мөн АНУ ба Мексикийн хоорондын болзолт хана өсөх тутам загварын аж үйлдвэрийн Америкийн аварга компаниудын хувьцааны үнэ бирж дээр унаад байдаг.

Vetements

Дизайнерууд ганцхан улиралд улс төрийн чиг хандлагыг өөрчлөн дайн тулааныг зогсоож, шинэ хуулийг сэдэж олно гэж хэн ч хүлээхгүй нь мэдээж. Тэр нь үйл явдлыг хэрхэн хүлээн авч байгаа тэдний л илэрхийлэл юм. Цамцан дээр бичигдсэн уриа таныг шууд л сөрөг хүчний талд татахгүй ч брэндүүдийн нийгмийн чиг хандлага нь чухал юм. Загвар одоо өмнө нь үл анзаарагдан тоогдохгүй байсан хэсгийнхэнд бас зориулагдах боллоо. Симон Роша өөрийнхөө хувцаснуудаар тэр нь залуус, хөгшид бүгдэд л аятайхан тохирч буйг харууллаа. Клаудия Ли цуглуулгаа стандартын бус тэрслүү хэлбэр галбирт зориулав. Витилого гэх арьс цоохорын гажигтэй модель Винни Харлоу үзүүлбэрүүд дээр хамгийн олон гаралттай загвар өмсөгч болов.

Claudia Li

Vetements-ийн залуус  энэ жилд  олны сэтгэгдлийг татаж чадлаа. Тайзнаас гадна  амьдрал байдгийг аль эртнээс  fashion-ертөнцөд сануулах ёстой байсан. Нарийн бичгийн дарга нар, багш нар дэгжрэгчид, хөгжимчид ба зүгээр л хотын “галзуучууд”,  олон давхар байрныхан, хот хоорондын тээврийн зорчигчид бүгд л нэвтэрсэн портал нээв. “Хүмүүс, хүнд  хүртээлтэй загвар” гэсэн уриа л энэ онд хамгийн хувьсгалч  уриалга байсан болов уу.

Мэри Ши, Каролин Вриланд нар Prabal Gurung футболкатай

Улс төрийн уриа лоозонгоос ялгаатай нь загварын ертөнц л дэлхийг шилдэг болгож чадна. Учир нь тэд  биднийг байгаагаар нь хүлээн авч, хайрлаж сургадаг. Бүгдэд сайн сайхныг ерөөе. Шинэ оны мэнд!!!

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 11 цаг 7 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 12 цаг 4 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 14 цаг 56 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 15 цаг 14 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 17 цаг 25 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 17 цаг 37 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 17 цаг 46 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 18 цаг 0 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 18 цаг 5 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 18 цаг 24 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 18 цаг 43 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top