x

Аргентинд 2,397 голден ретривер цугларч дээд амжилт тогтоов

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод нохой тэжээдэг хүмүүс нэг дор хамгийн олон голден ретривер үүлдрийн нохойг цуглуулсан албан бус дэлхийн дээд амжилтыг эвдэхээр цэцэрлэгт хүрээлэнд цугларчээ.

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагч Фаусто Дуперре 2000 гаруй голден ретривер үүлдрийн нохойг “Палермо” цэцэрлэгт хүрээлэнд нэг дор цуглуулж, өмнөх дээд амжилтыг /1685/ шинэчлэхийг зорьсон байна.

“Бид түүхэн үйл явдлын гэрч болж байна” гэж нийгмийн сүлжээнд голден ретривер нохой тэжээгчдийн инфлюнсер болоод буй Ф.Дуперре хэлжээ. Тэрбээр 10 настай Оли нэртэй голден ретривер нохойныхоо талаар тогтмол нийтлэл оруулдаг байна.

“Голдены давлагаа” хэмээн нэрлэсэн нийгмийн сүлжээн дэх энэхүү санаачилга нь нийслэлийн “Боскес де Палермо” цэцэрлэгт хүрээлэнг ийм үүлдрийн нохойнууд болон тэдний эздээр дүүрсэн баяр хөөртэй үйл ажиллагаа болжээ. 

“Биднийг бага балчир байхаас эхлээд л манай гэр бүлийн салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Бид түүнтэй хамт амралтаа өнгөрүүлж, бүх зүйлийг хамтдаа хийсээр ирсэн” гэж Николас Ореллана хэллээ. Тэд уг арга хэмжээнд оролцохоор Буэнос-Айрес мужийн төрөлх хотоосоо нэг цаг хагасын турш машинаар зорчиж иржээ. “Энэ бол онцгой харилцаа холбоо үүсгэдэг гэдгээрээ алдартай нохойн үүлдэр юм” гэж тэрбээр 13 настай Луна нохойгоо илэн сууж байхдаа ярилаа. 

Өнгөрсөн онд Канадын Ванкувер хотод 1685 голден ретривер нохой цугларснаар дээд амжилт тогтоож байлаа. Харин Ф.Дуперрегийн хэлснээр, Аргентинд 2397 нохой цугласнаар дээд амжилтыг эвдэж чадсан байна. “Би үнэхээр баяртай байна, жаргалтай, бахархалтай, догдолсон, баярласан мэдрэмжүүд нэгэн зэрэг төрж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ. 

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ 2 цаг 19 мин Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... 2 цаг 25 мин Н.Учрал: Монгол Улс COP17 бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна 2 цаг 26 мин Харк арлын терминалаас газрын тос ачиж эхэлжээ 2 цаг 33 мин Инфляц: Ус, ундаа ба Монголбанк 2 цаг 40 мин Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ 2 цаг 43 мин "Арсенал" 18 дахь удаагаа Английн Супер цомыг хүртлээ 3 цаг 23 мин Өдрийн дотор хоёр удаа дэлхийн рекордыг шинэчиллээ 4 цаг 7 мин Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн 4 цаг 21 мин ДЭМБ: Эболагийн халдвараар 30 минут тутамд нэг хүн нас барж байна 4 цаг 36 мин Л.Месси гурав дараалан пенальти алджээ 4 цаг 41 мин СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 4 цаг 49 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 5 цаг 9 мин Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажиллагааг өдөр бүр явуулж байна Өчигдөр 12 цаг 00 мин Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ Уржигдар 13 цаг 42 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй Уржигдар 13 цаг 38 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 32 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм Уржигдар 12 цаг 26 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 2026-08-14
iИх уншсан
Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Ормузын хавх Шатахууны хямрал ба бодит байдал Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park
Top