x

ЗГ: Төсвийн хөрөнгөөр баяр, тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 10-нд болж, Төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан төсвийг хэмнэлттэй хуваарилж, зарцуулах, төсвийн сахилга батыг чангатах, төрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занднаншатар Албан даалгавар гаргаж төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө. 

- Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлтэй уялдуулж төсвийг хуваарилан зарцуулахдаа үр ашиггүй, тэвчиж болох зардлыг танах, хэмнэлтийн горимыг чанд мөрдөн ажиллах талаар харьяа байгууллагын удирдлагад үүрэг өгч, үр дүнг тооцож ажиллах;  

- Төрийн байгууллагын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн бүх төрлийн тэтгэвэр тэтгэмж, хүүгийн төлбөр, хүүхдийн мөнгө, эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэг, онцгой байдлын байгууллагын шаардлагатай урсгал зардлыг тэргүүн ээлжид, бусад зардлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон эрэмбийн дагуу санхүүжүүлэx;

- Төрийн хэмнэлтийн тухай хуулийг чанд мөрдөж төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллагын болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй, бэлэг дурсгалын зүйл бэлтгэхгүй байх;

- Тэвчиж болох дараах арга хэмжээ, зардлын санхүүжилтийг 2025 он дуустал хугацаанд зогсоож, хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэмнэлттэй, үр ашигтай байдлаар зохион байгуулах;

Хуралт, семинар, сургалтыг цахимаар зохион байгуулж дотоод, гадаад томилолт, тээвэр шатахуун, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг хэмнэх, байгууллагын дотоод журмаар олгодог нэг удаагийн тэтгэмж, урамшууллыг түр зогсоох, тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, бичиг хэргийн зүйлс худалдан авахгүй байх, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх мэргэжлийн үйлчилгээний гэрээ шинээр гэрээ байгуулахгүй байх, төрийн байгууллагын хэрэгжүүлдэг хөтөлбөр, арга хэмжээний зардлын санхүүжилтийг дараагийн төсвийн жилд шилжүүлэхийг үүрэг болголоо.

Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос нэмэлт орлого төвлөрүүлэх боломжийг судлан, арга хэмжээ авах, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэлгүй зөвлөн туслах байдлаар татварын өр төлбөрийг  барагдуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар цагдаагийн хурандаа Н.Ганбаяр томилогджээ 9 цаг 17 мин Хятад сансрын аялал жуулчлалын хөлгөө амжилттай туршлаа 9 цаг 29 мин Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 9 цаг 31 мин Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэв 9 цаг 35 мин Замын-Үүд боомтыг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо 9 цаг 36 мин Хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулав 9 цаг 36 мин Крикетийн дэлхийн аваргын цомыг Монголд аялуулж байна 9 цаг 38 мин Олон улсын стандартын усан бассейнтай спорт цогцолборыг барьж байна 9 цаг 40 мин ДЦС-5-ын барилгын ажил энэ жил эхэлж, 2028 онд ашиглалтад орно 9 цаг 40 мин Засгийн газар зудын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна 9 цаг 41 мин Хөдөлмөрийн арбитрчийн тоог 18-аар нэмэгдүүлэв 9 цаг 42 мин Улаанбаатарын 5000 айл өрх хийн халаагуурт шилжиж байна 9 цаг 42 мин Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн Бүх оддын тоглолт энэ сарын 16, 17-нд болно 11 цаг 30 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлнэ 11 цаг 31 мин Төрийн цахим үйлчилгээний жагсаалтыг шинэчилнэ 11 цаг 32 мин Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 11 цаг 33 мин Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын жишиг тодорхойлолтыг баталлаа 11 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 11 цаг 54 мин “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна 11 цаг 54 мин Ерөнхий сайд Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өглөө 11 цаг 54 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Ираны ард түмэн тэмцэж байна Оюутолгойн хэлэлцээр дээр С.Баярцогтыг томилчих Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ
Top