x

Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг хоёрдугаар сард багтаан сонгоно

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах есөн салбар хорооны ажлын тайлантай танилцаж, ирэх жилийн баяр наадмын зохион байгуулалт, төсөв, төлөвлөгөө болон шууд дамжуулалтын асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр баяр наадмын нээлт, хаалт болон хурдан морины уралдааныг нэгдсэн сигналын систем ашиглан бүх телевизээр шууд дамжуулах боломжийг бүрдүүлэх, нээлтийн найруулагчийг эрт сонгон шалгаруулж бэлтгэл ажлыг хугацаанд нь эхлүүлэхийг үүрэг болголоо.

2026 оны 6 дугаар сарын 20–23-ны өдрүүдэд “Морьтны парад”-ыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр Netflix баримтат киноны зураг авалт хийж, нийт 56 улсын төлөөлөл оролцохыг мэдээлэв.

Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 7 дугаар сарын 11-нийг “Адууны өдөр” болгон тэмдэглэхийг уриалсан бөгөөд адууны соёл, уламжлалыг наадмын нээлт, хаалт болон орон нутгийн баяр наадмуудад өргөн сурталчлах төлөвлөгөө боловсруулахыг Шадар сайд салбар хороодод даалгалаа.

Мөн 2025 оны үндэсний баяр наадмаар цолны болзол хангасан уяач, харваачдын судалгаа болон 2026 оны баяр наадмын төсөв, төлөвлөгөөг боловсруулж, журмын өөрчлөлтийн төслийг ирэх оны 1 дүгээр сард багтаан танилцуулах, нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны 2 дугаар сарын 20-ны дотор сонгон шалгаруулах чиглэл өглөө.

Мөн гадаад оронд амьдарч буй Монгол иргэдийн санаачилгаар зохион байгуулагддаг баяр наадмуудыг бодлогын түвшинд дэмжих саналыг танилцуулахыг үүрэг болгосон юм гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар цагдаагийн хурандаа Н.Ганбаяр томилогджээ 10 цаг 29 мин Хятад сансрын аялал жуулчлалын хөлгөө амжилттай туршлаа 10 цаг 41 мин Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 10 цаг 43 мин Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэв 10 цаг 47 мин Замын-Үүд боомтыг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо 10 цаг 48 мин Хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулав 10 цаг 48 мин Крикетийн дэлхийн аваргын цомыг Монголд аялуулж байна 10 цаг 50 мин Олон улсын стандартын усан бассейнтай спорт цогцолборыг барьж байна 10 цаг 52 мин ДЦС-5-ын барилгын ажил энэ жил эхэлж, 2028 онд ашиглалтад орно 10 цаг 52 мин Засгийн газар зудын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна 10 цаг 53 мин Хөдөлмөрийн арбитрчийн тоог 18-аар нэмэгдүүлэв 10 цаг 54 мин Улаанбаатарын 5000 айл өрх хийн халаагуурт шилжиж байна 10 цаг 54 мин Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн Бүх оддын тоглолт энэ сарын 16, 17-нд болно 12 цаг 42 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 43 мин Төрийн цахим үйлчилгээний жагсаалтыг шинэчилнэ 12 цаг 44 мин Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 12 цаг 45 мин Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын жишиг тодорхойлолтыг баталлаа 13 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 13 цаг 6 мин “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна 13 цаг 6 мин Ерөнхий сайд Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өглөө 13 цаг 6 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Ираны ард түмэн тэмцэж байна Оюутолгойн хэлэлцээр дээр С.Баярцогтыг томилчих Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ
Top