x

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийг байнгын хороод эцсийн хэлэлцүүлгээр дэмжив

Улсын Их Хурлын Төсөв болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хамтарсан хуралдаан 11 цаг 09 минутад Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Н.Алтанхуяг, Р.Батболд, Ж.Батсуурь, Х.Болормаа, Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, П.Сайнзориг, Б.Мөнхсоёл, З.Мэндсайхан, Ч.Номин, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, Д.Үүрийнтуяа, Д.Цогтбаатар, Б.Чойжилсүрэн, Д.Батбаяр, Б.Бейсен, Н.Алтаншагай, П.Батчимэг, М.Ганхүлэг, С.Замира, Ж.Золжаргал, Ц.Идэрбат, Ц.Мөнхбат С.Одонтуяа, У.Отгонбаяр, Б.Уянга нарын 50.9 хувийн ирцтэйгээр эхэлсэн.

Хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар даргалсан бөгөөд хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, З.Мэндсайхан, Д.Батбаяр, С.Замира  нар асуулт асууж, хариулт авсан.  Хамтарсан хуралдаан даргалагч Н.Наранбаатар энэ үеэр  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2 -т “хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт нь өөр хоорондоо, эсхүл бусад хуультай зөрчилдсөн талаарх хууль зүйн зөвлөмжийг Хууль зүйн байнгын хороо дэмжиж санал, дүгнэлт гаргасан" бол тухайн асуудлаар санал хураалт явуулж болно гэсний дагуу зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураахаар болсныг мэдэгдэв.

Ингээд хуралдаан даргалагч Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг гишүүдэд танилцуулав. Уг санал, дүгнэлтэд Улсын Их Хурлын Тамгын газраас 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хууль зүйн зөвлөмжийг гаргаж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороонд ирүүлснийг Хууль зүйн байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороонд хүргүүлж буйг дурдаад “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар гаргасан хууль зүйн зөвлөмжийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Иймд Төсөв болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 5 дахь заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ормузын хавх 7 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 3 цаг 34 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 3 цаг 42 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 3 цаг 58 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 4 цаг 9 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 4 цаг 18 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 4 цаг 28 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 4 цаг 42 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 4 цаг 47 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 4 цаг 49 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 4 цаг 53 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 5 цаг 7 мин ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна 5 цаг 58 мин Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 6 цаг 4 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 21 цаг 17 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 22 цаг 13 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 22 цаг 17 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 22 цаг 25 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна Өчигдөр 15 цаг 35 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр 12 цаг 27 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top