Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Зоригтбаяр Төрийн алба хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын газрын алба хаагчдад мөнгөн урамшуулал олголоо.
Аймгийн Засаг даргын захирамжаар Онцгой байдлын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчдад 2-9 сая төгрөгийг олгосон юм.
Тодруулбал, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ч.Эрдэнэсайхан, мөн ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Наранцогт, Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Даваасүрэн нарыг 2-9 сая төгрөгөөр шагнасан бол гамшиг, ослын голомтод өндөр хариуцлага, идэвх зүтгэл гарган үүрэг гүйцэтгэсэн 10 алба хаагчийг тус бүр сая төгрөгөөр шагналаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.



