x

“Алтан үзэг 2025” наадмын шилдгүүд тодорлоо

Хүмүүнлэгийн их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимээс жил бүр зохион байгуулдаг оюутны шилдэг бүтээл шалгаруулах сэтгүүл зүйн “Алтан үзэг” улсын наадмын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол өнгөрсөн бямба гарагт боллоо.

Сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын оюутан залуус телевизийн болон радио нэвтрүүлэг, нийгмийн реклам, нийтлэл, мультимедиа гэсэн таван төрөлд ур чадвараараа өрсөлддөг юм. Энэхүү уралдаан ирээдүйн чадварлаг сэтгүүлчдийг бэлтгэх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлж, дуу хоолойг нь олон нийтэд хүргэх зорилготой.

15 дахь удаагийн “Алтан үзэг” наадамд долоон сургуулийн 400 орчим оюутан 227 бүтээлээ ирүүлсэн байна. Үүнээс нийтлэлийн төрөлд хамгийн олон буюу 138 бүтээл иржээ. Харин нийгмийн рекламын төрөлд 26, телевизийн нэвтрүүлгийн төрөлд 27, радио нэвтрүүлгийн төрөлд 22, мультимедиа нийтлэлийн төрөлд 14 бүтээл ирсэн байна.

Энэ жил “Алтан үзэг” наадмыг МУИС, СУИС-ийн КТМУС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, “Тэнгэр” телевиз, unnu.news сайт дэмжин ажиллажээ. 

“Алтан үзэг” наадам видео болон мультимедиа төрлөөс “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл”-ийг тодруулдаг уламжлалтай бөгөөд энэ жил уг шагналыг МУИС-ийн оюутан Х.Номин-Эрдэнэ, С.Гүндэгмаа, Б.Билгүүн нар “Түүчээ” бүтээлээрээ хүртлээ.

Наадмын шүүгчээр “Тэнгэр” телевизийн продюссер О.Ариунтуул, “Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүл зүй” төрийн бус байгууллагын тэргүүн, сэтгүүлч О.Ариунбилэг, “UNNU.News”  сайтын ерөнхий эрхлэгч Б.Лхагвацэрэн, МҮОНР-гийн тоймч С.Мөнгөнтуяа, “Вайрал Партнерс” компанийн төслийн ахлах менежер Г.Дөлгөөн нар ажилласан байна. Шүүгчид уралдаанд ирүүлсэн нийт бүтээлүүдийг агуулга, хийц болон зохиогчийн хөдөлмөр гаргасан байдал, ур чадварыг харгалзан байр эзлүүлжээ.

Уралдааны шагналтнуудыг танилцуулъя.

Гранпри: “Надаас холдсон гэр” бүтээлээр МУИС-ийн “Spark” баг

Шилдэг нийтлэл

1-р байр: “Өвдсөн сэтгэлд эмч байхгүй”. СУИС-КТМУС-ийн оюутан Б.Сайнзаяа

2-р байр: “Оюутнуудад ажлын 20 цаг хэрэгтэй”. ХИС-ийн оюутан С.Нандин-Учрал

3-р байр: “Хамгийн урт хүлээлгийн жагсаалт”. МУИС-ийн оюутан Т.Хулан

Шилдэг радио нэвтрүүлэг

1-р байр: “Бурхан дээр суусан огтоно”.  СУИС-КТМУС-ийн “Санкара” баг

2-р байр: “Хүндийг үүрүүлж хүний эрхийг нь зөрчсөөр байх уу”. СУИС-КТМУС-ийн оюутан Марал, Хулан, Буян-Од, Амирлан, 

3-р байр: “Хэвлэл мэдээллийн суурь боловсрол гэж юу вэ, яагаад чухал вэ”. МУИС-ийн А.Дөлгөөнзул.

Шилдэг нийгмийн реклам:

1-р байр: “Намайг битгий мартаарай”. МУИС-ийн “Sunshine” баг

2-р байр: “Хүндлэл хүн бүрт харагддаг”. ХИС-ийн “Respect” баг

3-р байр: “I hate my ADHD”. ХИС-ийн Б.Халиунаа

 Шилдэг телевизийн нэвтрүүлэг

1-р байр: “MoneyBall”. ХИС-ийн “Авуурьд” баг.

2-р байр:  “GenZ үеийнхэн хариуцлагагүй юу”. ХИС-ийн оюутан С.Эгшиглэн, С.Нандин-Учрал, Н.Номин

3-р байр: “Түүчээ”. МУИС-ийн оюутан Х.Номин-Эрдэнэ, С.Гүндэгмаа, Б.Билгүүн

Шилдэг мультимедиа нийтлэл

1-р байр: “Өр зээлээр “тэтгэгдсэн” өсвөрийн жүдочид”. МУБИС-ийн оюутан Г.Мөнхцацрал, Ж.Ичинхорлоо, Д.Мягмаржаргал, Ц.Анужин, Х.Анаргүл

2-р байр: “Амьдрал алдуулсан аппууд”. ХИС-ийн “Нонамэ” баг

3-р байр: “Мэхлэгчдэд мэхлүүлэхгүй”. МУИС-ийн “Apollo” баг

Үзэгчдийн нэрэмжит шагнал

“Түүчээ”  телевизийн нэвтрүүлэг. МУИС-ийн Х.Номин-Эрдэнэ, С.Гүндэгмаа, Б.Билгүүн

ЕБС-ийн сурагчдын шилдэг бүтээл

1-р байр: “Хандлага” нийгмийн реклам. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуулийн сурагч А.Санчирмаа

2-р байр: “Цаг хугацааны урсгал” эсээ. ЕБС-ийн 119-р сургуулийн сурагч С.Сарнай

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Солонго 1, 2” төслийн барилга угсралтын ажил 60 хувьтай үргэлжилж байна 1 мин “ТОСК” ТӨХХК-ийн хамт олон технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдлээ 7 мин Сүүлийн зургаан жилд авлигаас үүссэн 3.4 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ 41 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 1 цаг 9 мин Улаанбаатарт тусгай замын автобусны системийг нэвтрүүлнэ 1 цаг 15 мин Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах салбарт Монгол–ОУАЭА хамтран ажиллахаар болов 1 цаг 17 мин Ерөнхий сайд “Physical: Asia” шоуны оролцогчидтой уулзаж, талархал илэрхийлэв 1 цаг 18 мин Монгол, Словени хоёр талт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцлоо 1 цаг 22 мин “Алтан үзэг 2025” наадмын шилдгүүд тодорлоо 1 цаг 22 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүдийн тов 1 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 26 мин Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 51 мин Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж хүлээлгийн жагсаалтад байна 16 цаг 56 мин Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов 16 цаг 58 мин Төв Азид аялал жуулчлал түүхэн өсөлттэй байна 17 цаг 0 мин Хөвсгөл аймаг аялал жуулчлалаас 1 тэрбум төгрөгийн орлого олжээ 17 цаг 2 мин Дэлхийн тэрбумтнуудын тоо 2919-д хүрч, Америк тив тэргүүлэв 17 цаг 3 мин Будапештэд болсон Сантагийн гүйлтэд 4500 хүн оролцов 17 цаг 48 мин 2026 оны ДАШТ-ийн финал Нью-Жерсигийн “Метлайф” цэнгэлдэхэд болно 17 цаг 49 мин Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв 17 цаг 50 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллэ... Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг үнэт металл худалдан авчээ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... Дахин давтагдашгүй 150 бүтээлтэй зүймэл урлалын үзэсгэлэн эн... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Airbus-ын хувьцаа дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түв... Хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэхэд салбар хоорондын уя... Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудлаар хэлэлцүүлэг зо... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х... Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрч... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш...
Top