x

Оксфордын толь бичиг 2025 оны онцлох үгээр “rage bait”-ийг сонгов

Оксфордын англи хэлний толь бичгийг зохиогчид 2025 оны онцлох үгээр “rage bait” (орчуулбал "уур хилэнгийн өгөөш") гэсэн хэллэгийг сонгожээ.

Тус их сургуулийн "Oxford University Press" хэвлэлийн газраас тайлбарласнаар, уур бухимдлыг төрүүлэх зорилготой контентыг ингэж нэрлэдэг байна. Ийм контентууд нь сэтгэл гонсойлгох, өдөөн турхирах эсвэл доромжилсон агуулгатай байдаг бөгөөд ихэвчлэн вэб хуудсууд, нийгмийн сүлжээний хуудсуудад хандалтыг ихэсгэх зорилгоор нийтэлдэг ажээ. 

Сүүлийн гурван сард “rage bait”-ийг ашиглах нь гурван дахин ихэссэн гэдгийг их сургуулийн эрдэмтэд онцолсон байна. Анх 2002 онд энэ хэллэгийг жолоочийн хариу үйлдлийг тайлбарлахад хэрэглэж байжээ. Тодруулбал, нэг жолооч нөгөөдөө зам тавьж өгөхийг хүсэхдээ санаатайгаар бухимдал төрүүлэхийн тулд дуут дохиогоо дуугаргахыг ийм үгээр илэрхийлдэг байв.  Харин дараа нь интернэтийн хэллэг болж хувирсан байна.

Оны онцлох үгийг сонгох олон нийтийн санал хураалт гурван өдөр үргэлжилж, 30 мянга гаруй хүн оролцсон байна. “Rage bait”-ээс гадна, "aura farming", “biohack” гэсэн үгнүүдийг олон нийтийн санал асуулгад оруулжээ. 

"Aura farming" гэдэг нь хүн ямар нэг зүйлийг төдийлөн их хүчин чармайлт гаргахгүйгээр өөрийн гэсэн донжтой, уран гоёмсог байдлаар хийж, бусдын анхаарлыг татахыг илэрхийлдэг ажээ. Жишээ нь, Индонезын Дикхе хэмээх хүү завин дээр бүжиглэн дэлхий даяар алдартай болсонтой адил.  Энд “аура” гэдэг  үг нь эрч хүчийг илэрхийлж байгаа бол “farming”” нь эерэг энерги, өөртөө итгэлтэй, сэтгэл татам байдлыг цацруулж бусдын анхаарлыг татах, бахдал төрүүлэх чадварыг илтгэнэ. 

“Biohack”  гэдэг нь амьдралын хугацааг уртасгаж, амьдралыг чанарыг сайжруулах, биеийн болон оюуны чадавхыг нэмэгдүүлэх зорилготой төрөл бүрийн технологи, арга юм.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг өргөжүүлэхээр ОУХБ-тай хамтран ажиллана 38 мин Оксфордын толь бичиг 2025 оны онцлох үгээр “rage bait”-ийг сонгов 39 мин Өнгөрсөн онд 1.3 сая хүн ХДХВ-ээр халдварласан гэж ДЭМБ мэдээлэв 40 мин Монгол Улс 2026 оны Зүүн Азийн эрэгтэй волейболын АШТ-ийг зохион байгуулна 42 мин Монгол Улс 2026 онд КАРЕК хөтөлбөрийг даргална 43 мин BYD 90 мянга орчим авто машинаа доголдлын улмаас эргүүлэн татаж эхэллээ 44 мин 2026 оны AI-ийн чиг хандлагыг Forbes онцлов 45 мин Ерөнхий сайд Г.Занданшатар: “Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна” 50 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд иргэдээс 77 мянга гаруй санал ирүүлжээ 51 мин “Бөртэ чоно-2025” наадмын эзэд тун удахгүй шалгарна 52 мин Битүүмжлэх технологи нэвтрүүлж, Сэлбэ хотын бүтээн байгуулалт зогсолтгүй үргэлжилж байна 54 мин “Ногоон орон сууц” төсөлд саарал ус дахин ашиглах технологи анх удаа нэвтэрлээ 55 мин Түргэн тусламжийн хоёр эмчийг Дээд шүүх цагаатгалаа 57 мин УИХ-ын даргын “төөрүүлсэн” Дэгийн даргын томилгоо 1 цаг 2 мин “Эх, хүүхдийн нэрэмжит” хандивын барилдаан 12-р сарын 7-нд болно 2 цаг 35 мин Хүүхдийн хөдөлмөртэй холбоотой 165 дуудлага бүртгэгдэв 2 цаг 36 мин Мөсөн дээр хүн, мал, тээврийн хэрэгсэл нэвтрэх нь аюултайг анхаарууллаа 2 цаг 37 мин СХД-ийн 62-р сургуулийн өргөтгөлийн асуудал шийдэгдэж, есөн жилийн дараа нээгдлээ 2 цаг 39 мин Токиогийн “Их дуулга”-д Монголын 16 жүдоч өрсөлдөнө 2 цаг 43 мин Монгол, Орос хоёр 2026–2030 оны хамтын ажиллагааны хөтөлбөрөө батлав 2 цаг 44 мин
iИх уншсан
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд ху... Монголын ард түмний амин зуулга юу юм бэ П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, уулзалт зохио... МУИС-ийн багш нар япон хэлийг 9000 гаруй оюутанд заажээ Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, мэдээгээ т... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Украины дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт ирэх дол... “Physical: Asia” шоуны монгол багтай аялал жуулчлалын чиглэл... “Alibaba” хиймэл оюун ухаант “Quark” нүдний шилээ танилцуулж... А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгэ... Үндэслэлгүй үнэ “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэ...
Top