x

BYD 90 мянга орчим авто машинаа доголдлын улмаас эргүүлэн татаж эхэллээ

Хятадын авто машин үйлдвэрлэгч BYD компани цэнэг хураагуурын системд доголдол илэрсэнтэй холбоотойгоор хос хөдөлгүүрт 88 981 ширхэг авто машинаа эргүүлэн татахаар шийдвэрлэсэн талаар Хятадын Зах зээлийн зохицуулалтын газраас мэдээлжээ.

Тодруулбал, "BYD Automobile Industry Co.", "BYD Auto Co." компаниуд 2021 оны нэгдүгээр сараас 2023 оны есдүгээр сарын хооронд үйлдвэрлэсэн "Qin PLUS DM-i" маркийн авто машинуудыг буцаан татахаар төлөвлөж байгаагаа тус газарт  мэдэгдсэн байна.

Буцаан татах авто машинуудын заримд үйлдвэрлэлийн явцад үүссэн доголдол илэрсэн бөгөөд энэ нь батерейнаас цахилгаан хөдөлгүүрт өгч буй хүч буурах, зарим тохиолдолд цахилгаан хөдөлгүүрээр хөдөлж чадахгүй болох зэргээр аюултай нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй юм.

Буцаан татах ажиллагаа 11 дүгээр сарын 28-наас эхэлсэн бөгөөд Зах зээлийн зохицуулах газраас явуулсан доголдол согогийн шалгалтын дараа явуулж байгаа болохыг тус газрын мэдээлэлд онцолсон байна.

BYD компани төлөвлөгөөний дагуу албан ёсны дилерүүд авто машины оношилгооны программ хангамжийг үнэ төлбөргүй шинэчлэх ажлыг гүйцэтгэх юм. Шинэчлэлийн дараа цэнэг хураагуурын системд хэвийн бус ажиллагаа илэрвэл самбар дээр алдааны заалт асаж, эзэмшигчийг дилерийн төвд батарейны блокоо үнэ төлбөргүйгээр солиулахыг зөвлөх ажээ. 

Эргүүлэн татах мэдэгдлийг BYD-ийн албан ёсны дилерүүдээр дамжуулан шуудан, утас, мессежээр үйлчлүүлэгчдэд илгээнэ.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг өргөжүүлэхээр ОУХБ-тай хамтран ажиллана 24 мин Оксфордын толь бичиг 2025 оны онцлох үгээр “rage bait”-ийг сонгов 26 мин Өнгөрсөн онд 1.3 сая хүн ХДХВ-ээр халдварласан гэж ДЭМБ мэдээлэв 27 мин Монгол Улс 2026 оны Зүүн Азийн эрэгтэй волейболын АШТ-ийг зохион байгуулна 29 мин Монгол Улс 2026 онд КАРЕК хөтөлбөрийг даргална 30 мин BYD 90 мянга орчим авто машинаа доголдлын улмаас эргүүлэн татаж эхэллээ 31 мин 2026 оны AI-ийн чиг хандлагыг Forbes онцлов 32 мин Ерөнхий сайд Г.Занданшатар: “Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна” 37 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд иргэдээс 77 мянга гаруй санал ирүүлжээ 38 мин “Бөртэ чоно-2025” наадмын эзэд тун удахгүй шалгарна 39 мин Битүүмжлэх технологи нэвтрүүлж, Сэлбэ хотын бүтээн байгуулалт зогсолтгүй үргэлжилж байна 41 мин “Ногоон орон сууц” төсөлд саарал ус дахин ашиглах технологи анх удаа нэвтэрлээ 42 мин Түргэн тусламжийн хоёр эмчийг Дээд шүүх цагаатгалаа 44 мин УИХ-ын даргын “төөрүүлсэн” Дэгийн даргын томилгоо 49 мин “Эх, хүүхдийн нэрэмжит” хандивын барилдаан 12-р сарын 7-нд болно 2 цаг 22 мин Хүүхдийн хөдөлмөртэй холбоотой 165 дуудлага бүртгэгдэв 2 цаг 23 мин Мөсөн дээр хүн, мал, тээврийн хэрэгсэл нэвтрэх нь аюултайг анхаарууллаа 2 цаг 24 мин СХД-ийн 62-р сургуулийн өргөтгөлийн асуудал шийдэгдэж, есөн жилийн дараа нээгдлээ 2 цаг 26 мин Токиогийн “Их дуулга”-д Монголын 16 жүдоч өрсөлдөнө 2 цаг 30 мин Монгол, Орос хоёр 2026–2030 оны хамтын ажиллагааны хөтөлбөрөө батлав 2 цаг 31 мин
iИх уншсан
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд ху... Монголын ард түмний амин зуулга юу юм бэ П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, уулзалт зохио... МУИС-ийн багш нар япон хэлийг 9000 гаруй оюутанд заажээ Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, мэдээгээ т... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Украины дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт ирэх дол... “Physical: Asia” шоуны монгол багтай аялал жуулчлалын чиглэл... “Alibaba” хиймэл оюун ухаант “Quark” нүдний шилээ танилцуулж... А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгэ... “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэ... Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top