x

Парис дахь уулзалтын дараа Украины хэлэлцээнд ахиц гарсныг мэдэгдэв

Европын удирдагчид болон Владимир Зеленский Украин дахь мөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөөний талаарх хэлэлцээнд ахиц гаргасан гэж Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен мэдэгджээ. 

“Өнөөдөр Владимир Зеленскийтэй үр дүнтэй хэлэлцээ хийлээ. Тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, мөн Европын бусад удирдагчидтай уулзлаа. Бид сайн ахиц гаргасан бөгөөд энэ долоо хоногт саналуудаа танилцуулахаар төлөвлөж байна” гэж фон дер Ляйен Х нийгмийн сүлжээнд бичсэн байна.

Э.Макрон, В.Зеленский нар даваа гарагт буюу өчигдөр Парист хэлэлцээ хийжээ. Елисейн ордноос мэдээлснээр, уулзалтын үеэр тэд Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Урсула фон дер Ляйен, Европын Зөвлөлийн дарга Антонио Кошта, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч төлөөлөгч Стивен Уиткофф зэрэг Европын удирдагчидтай утсаар ярьсан байна. В.Зеленский сүүлийн хоёр долоо хоногийн дотор Францад хоёр дахь удаагаа, Украинд мөргөлдөөн эхэлснээс хойш арав дахь удаагаа айлчилсан нь энэ юм. 

АНУ, Украины төлөөлөгчид Украин дахь мөргөлдөөнийг шийдвэрлэх тухай АНУ-аас дэвшүүлсэн төлөвлөгөөг 12 дугаар сарын 1-нд Флорида муж улсын өмнөд хэсэгт хэлэлцсэн юм. АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай элч төлөөлөгч Стивен Уиткофф, Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар оролцсон байна. Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров, Гадаад хэргийн яамны нэгдүгээр орлогч сайд Сергей Кислица нар багтжээ.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Эх, хүүхдийн нэрэмжит” хандивын барилдаан 12-р сарын 7-нд болно 20 мин Хүүхдийн хөдөлмөртэй холбоотой 165 дуудлага бүртгэгдэв 20 мин Мөсөн дээр хүн, мал, тээврийн хэрэгсэл нэвтрэх нь аюултайг анхаарууллаа 22 мин СХД-ийн 62-р сургуулийн өргөтгөлийн асуудал шийдэгдэж, есөн жилийн дараа нээгдлээ 23 мин Токиогийн “Их дуулга”-д Монголын 16 жүдоч өрсөлдөнө 27 мин Монгол, Орос хоёр 2026–2030 оны хамтын ажиллагааны хөтөлбөрөө батлав 29 мин Алтны үнэийн өсөлт түүхэн дээд түвшинд хүрч, дөрөв дэх сардаа үргэлжиллээ 29 мин Парис дахь уулзалтын дараа Украины хэлэлцээнд ахиц гарсныг мэдэгдэв 33 мин Италийн Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла 2026 онд Монголд төрийн айлчлал хийнэ 2 цаг 16 мин ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээ тасагт Монголын морин спорт уяачдын холбоо тоног төхөөрөмж хандивлалаа 2 цаг 21 мин Тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг бүрэн цахимжууллаа 2 цаг 24 мин Өнөөдөр болох улс төр, нийгэм, соёлын гол үйл явдлууд 2 цаг 27 мин Газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг Монгол руу тээвэрлэхэд бэлэн болжээ 2 цаг 36 мин Н.Баярсайхан: Төгрөгийн ханшийн доройтлыг зогсоох боломжтой 2 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн 3 цаг 4 мин “Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ 3 цаг 9 мин Үндэслэлгүй үнэ 18 цаг 25 мин Төр нь нийгмээ зориуд энэ зам руу сошиалаар хүзүүдэж чирсэн 18 цаг 38 мин Ц.Энхбатад оноосон бүх насаар хорих ялыг хэвээр үлдээжээ 18 цаг 42 мин Томуугийн өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлд 1280 ор дэлгэв 18 цаг 49 мин
iИх уншсан
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд ху... Монголын ард түмний амин зуулга юу юм бэ П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, уулзалт зохио... МУИС-ийн багш нар япон хэлийг 9000 гаруй оюутанд заажээ Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, мэдээгээ т... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Украины дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт ирэх дол... “Physical: Asia” шоуны монгол багтай аялал жуулчлалын чиглэл... Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнт... “Alibaba” хиймэл оюун ухаант “Quark” нүдний шилээ танилцуулж... А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгэ... “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэ...
Top