x

Исламабад хотод амиа золиослогч халдлага үйлдэж, 12 хүн амиа алджээ

Мягмар гарагт Пакистаны нийслэл Исламабад хотод амиа золиослогч этгээд цагдаагийн машины хажууд тэсрэх төхөөрөг дэлбэлсний улмаас 27 хүн шархдаж, 12 хүн амиа алджээ. Тус улсад сүүлийн үед хүч хэрэглэх явдал нэмэгдэж буй үед халдлага болсон байна. 

Исламабадын дүүргийн шүүхийн гадна ихэвчлэн олон зуун хүн цугласан байдаг үед халдлагыг үйлдсэн байна. Дэлбэрэлтийн чимээ олон км-ийн хол зайд сонсогджээ.

Пакистаны Талибан хөдөлгөөнөөс салан тусгаарласан “Жамаат-ул-Ахрар” бүлэглэлийнхэн толгойлогч Омар Муккарам Хурасанигаас сэтгүүлчдэд илгээсэн мэдэгдлээр дамжуулан халдлагын хариуцлагыг хүлээсэн байна. Гэхдээ уг бүлэглэлийн нөлөө бүхий командлагч Сарбакаф Мохманд халдлагыг зохион байгуулсантай холбоотой мэдэгдлийг няцаажээ.

2022 онд “Жамаат-ул-Ахрар” бүлэглэлийн толгойлогч Афганистанд болсон дэлбэрэлтэд өртөн амь үрэгдсэний дараа тус бүлэглэл Пакистаны Талибан хөдөлгөөнөөс /TTP/ гарсан байна. Хэдийгээр зарим гишүүн нь саяхан TTP-д эргэн элссэн боловч зарим нь зайгаа барьсаар байгаа нь босогчдын хооронд санал зөрөлдөөн үргэлжилсээр байгааг харуулж байна.

TTP нь хөрш Афганистаныг удирдаж буй Талибан хөдөлгөөнөөс тусдаа боловч холбоотон нь юм. “Жамаат-ул-Ахрар” өмнө нь жижиг халдлагуудыг зохион байгуулж байсан боловч Пакистаны нийслэлд халдлага үйлдсэн нь хил орчмын хурцадмал байдал, Афганистантай байгуулсан гал зогсоох хэлэлцээр зөрчигдөж магадгүй байгаа, мөн Пакистаны Талибан хөдөлгөөн дахин идэвхжиж эхэлсэн зэрэгтэй тулгараад буй Пакистаны засгийн газрын хувьд байдал улам хүнд болж болзошгүй байна.

“Халдлагыг Энэтхэгээс дэмжлэгтэй элементүүд болон Пакистаны Талибан хөдөлгөөнтэй холбоотой Афганистаны Талибан хөдөлгөөнийхөн үйлдсэн” гэж Пакистаны Дотоод хэргийн сайд Мохсин Накви ямар нэгэн нотлох баримтыг дэлгэхгүйгээр мэдэгджээ. Гэсэн хэдий ч тэрбээр хууль сахиулагчид дэлбэрэлтийг “нарийвчлан шалгаж” байгааг дурдсан байна.

Харин Энэтхэгийн эрх баригчид уг мэдэгдлийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна. “Олон улсын хамтын нийгэмлэг бодит байдлыг сайн мэдэж байгаа бөгөөд Пакистаны цөхрөнгөө барсан заль мэхэнд төөрөлдөхгүй” гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Рандхир Жасвал мэдэгджээ.

Энэ халдлагыг АНУ, Хятад, Саудын Араб, Катар, Турк зэрэг улсууд зэмлэн буруушаасан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөрдөн шалгах ажиллагааг сайтар явуулахыг уриалж, “халдлага үйлдсэн бүх этгээд хариуцлага хүлээх ёстой” хэмээн мэдэгдсэнийг НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хак уламжилжээ.

Эх сурвалж: AP

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 12 цаг 20 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 12 цаг 21 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 12 цаг 22 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 12 цаг 23 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 12 цаг 39 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 12 цаг 40 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 12 цаг 41 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 12 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 14 цаг 58 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 15 цаг 0 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 15 цаг 13 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 15 цаг 15 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 15 цаг 16 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 15 цаг 17 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 15 цаг 19 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 15 цаг 22 мин Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэхэд санал авч эхэллээ 15 цаг 22 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хийж байна 15 цаг 23 мин Японы хойд нутагт 6.7 магнитудын газар хөдөлж, цунамийн сэрэмжлүүлэг гаргав 17 цаг 1 мин Ханиад, томуугийн үед баримтлах дархлаа дэмжих зөвлөмж 17 цаг 2 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top