Монгол Улсаас гадаад улсад зорчсон иргэд энэ оны эхний 9 сард 2249.6 (давхардсан тоогоор) мянга болж өмнөх оны мөн үеийнхээс 11.3 хувь буюу 228.9 мянган хүнээр нэмэгджээ.
Үүнд БНХАУ руу зорчсон иргэдийн тоо 14.2 хувь буюу 210.8 мянга, Вьетнам улс руу 56.4 хувь буюу 8.1 мянга, Япон руу 22.2 хувь буюу 7.8 мянга, БНСУ руу 0.7 хувь буюу 0.9 мянгаар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Харин ОХУ руу зорчсон иргэдийн тоо 7.5 хувь буюу 17.6 мянгаар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Манай улсын гадаадад зорчсон иргэдийн 61.3 хувь буюу 1380.0 мянга нь эрэгтэй, 38.7 хувь буюу 869.6 мянга нь эмэгтэйчүүд юм.
Тэдний 2.7 хувь буюу 61.3 мянга нь 10 хүртэл, 92 хувь буюу 2069.6 мянга нь 30 хүртэлх, 0.5 хувь буюу 10.1 мянга нь 60-90 хүртэл, 4.8 хувь буюу 108.6 мянга нь 90-ээс дээш хоногоор зорчсон байв. Мөн 97.1 хувь буюу 2184.4 мянга нь хувийн зорилгоор хилийн дээс алхжээ.



