x

К.Роналду 2026 оны дэлхийн аваргаар зодог тайлахаа мэдэгдлээ

Португалын хөл бөмбөгийн супер од Криштиану Роналду 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ түүний хувьд “эргэлзээнгүй” сүүлчийнх нь байх болно хэмээн мэдэгджээ.

Мягмар гарагт К.Роналду Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо болж буй “Tourise Summit” уулзалтын үеэр CNN телевизийн сэтгүүлч Бекки Андерсонд ярилцлага өгөх үеэрээ “Би тэр үед 41 настай байх тул том тэмцээний чухал мөч байх болно гэж бодож байна” хэмээн хэлсэн байна.

Их спортоосоо хэзээ бүрмөсөн зодог тайлах талаар К.Роналду хэлэхдээ “Би цаг мөч бүрийг нандигнан өнгөрүүлж байгаа, гэхдээ би удахгүй гэж хэлсэн бол үнэхээр л удахгүй гэсэн үг, учир нь би хөл бөмбөгийн төлөө бүхнээ зориулсан” гэв. Тэрбээр Португалын шигшээ багийн бүрэлдэхүүнд оруулсан гоолын тоогоор дээд амжилт эзэмшдэг билээ.

“Миний хувьд сүүлийн 25 жилийн турш тоглолтод оролцож байна. Би өөрийн чадах бүх зүйлийг хийсэн. Клубүүд, мөн шигшээ багуудад янз бүрийн цаг мөчид олон амжилт гаргалаа. Би үнэхээр бахархаж байна, тиймээс яг энэ цаг мөчөөсөө таашаал авч, энэ мөчдөө амьдарч байна” гэж тэрбээр хэлжээ. К.Роналду шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тоглохдоо нийт 143 гоол оруулсан бөгөөд таван ДАШТ-д гоол оруулсан анхны эрэгтэй тоглогч болсон юм.

Хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн том буюу 48 баг оролцох ДАШТ 2026 оны зургаадугаар сарын 11-нд АНУ, Мексик, Канадад эхэлнэ. ДАШТ-ий сугалаа ирэх 12 дугаар сарын 5-нд АНУ-ын нийслэл Вашингтон хотын Кеннедийн нэрэмжит төвд болох юм.

“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийн мэдээллээр, энэ оны эхээр К.Роналду “Аль-Наср”-тай байгуулсан гэрээнийхээ дараа спортын ертөнцөөс төрсөн анхны тэрбумтан болсон билээ.

К.Роналду мөн Португалын 16 хүртэлх насныхны клубт тоглодог хүү Криштиану Жуниор нь талбай дээр өөрөөс нь илүү сайн тоглогч болно гэдэгт найдаж байгаагаа хэлжээ. “Хүмүүс бид хэнийг ч өөрөөсөө илүү байгаасай гэж хүсдэггүй шүү дээ. Гэхдээ миний хувьд хүүхдүүд маань надаас илүү байвал би түүнд хэзээ ч атаархахгүй, надад итгээрэй” хэмээн тэрбээр ярьсан байна. К.Роналду хүүгээ аз жаргалтай байж, өөрийнх нь хүү болж төрснийхөө төлөө ямар нэгэн дарамтыг туулахгүй байгаасай гэж хүсэж байгаагаа илэрхийлээд, эцэг хүний хувьд би түүнд хүссэн зүйлээ хийхэд нь туслах болно гэж ярилаа.

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Багануур”, “Шивээ-Овоо” ХК-ийн өр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлнө саяхан С.Бямбацогт: “Албаны нууц” нэрийн дор мэдээлэл нуухыг хязгаарлана 1 мин “Байгаль 360” төсөл оюутны “Менторшип” хөтөлбөрийн шилдгээр шалгарч тэтгэлэг гардлаа 1 цаг 49 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн суулт хийж буй эмч, ажилчдын төлөөлөлтэй уулзжээ 1 цаг 51 мин Вьетнам улсыг зорих монгол иргэдийн тоо 50 гаруй хувиар өсжээ 1 цаг 53 мин К.Роналду 2026 оны дэлхийн аваргаар зодог тайлахаа мэдэгдлээ 1 цаг 55 мин “Эрдэм хакатон-2025” тэмцээнд шилдэг дөрвөн төсөл тодорлоо 1 цаг 58 мин Л.Түдэвийн тухай “Мятаршгүй, яндашгүй, элэршгүй” дурсамжийн ном хэвлэгдлээ 2 цаг 0 мин Хүнсний худалдааны борлуулалт 10.9 их наяд төгрөгт хүрэв 2 цаг 1 мин Монголын баг “Physical: Asia” шоуны шилдэг дөрөвт багтлаа 2 цаг 3 мин Монгол, Австрали хоёр улс нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах чиглэлээр хэлэлцэж байна 3 цаг 13 мин Төрийн албаны IV улирлын ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 3 цаг 19 мин “Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа 3 цаг 20 мин Эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн хэлэлцээрийг Засгийн газар хэлэлцэж эхэллээ 3 цаг 20 мин Дэлхийн сүүлчийн үлэг гүрвэлүүдийн нэгийн араг ясыг 4 сая ам.доллараар худалдахаар болжээ 3 цаг 34 мин МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай 3 цаг 50 мин Өнөөдөр УИХ-ын чуулганаар дэд даргын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ 3 цаг 51 мин Эрдэмтэд дэлхийгээс тойрог зам руу квант холбоо амжилттай үүсгэжээ 3 цаг 53 мин С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй 3 цаг 57 мин Улаанбатарт өдөртөө 3 хэм хүйтэн 3 цаг 58 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ
Top