x

Төрийн албаны IV улирлын ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2025 оны IV улирлын ерөнхий шалгалт нийслэл болон 21 аймагт өнөөдөр нэгэн зэрэг эхэллээ.

Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг улирал тутам зохион байгуулдаг.

Энэ улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 3072 иргэн бүртгүүлснээс 1506 нь Улаанбаатар хотод шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Шалгалтыг нийслэлд энэ сарын 12-14-нд, Орхон аймагт 12-13-нд, бусад аймагт өнөөдөр зохион байгуулах юм.

Ерөнхий шалгалтыг зохион байгуулах төв комиссын дарга Б.Төгсцэнгэл нээж хэлэхдээ, “Төрийн албаны ерөнхий шалгалтыг зарлаж, бүртгэхээс эхлээд дүн үнэлгээ нь гарах хүртэлх бүхий л алхмыг цаг хугацаа, орон зай, тэр тусмаа хүнээс үл хамааралтай болгож, цахимжуулсан нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс хийж, хэрэгжүүлсэн чухал шинэтгэл бөгөөд шалгалтад оролцогч бүхэнд ижил, тэгш боломжийг олгож өгсөн. Цаашид шалгалтын зохион байгуулалтыг улам боловсронгуй, иргэдэд илүү боломж олгосон зохицуулалтыг бий болгож, бэхжүүлэх нь бидний зорилго юм. Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албан хаагчдын мэдлэг, чадвар, харилцаа, хандлагыг цогц болсон “Чадамжийг хүрээ”-г 12 агуулга, 39 нэгжээр баталлаа. Энэ бол үндэсний онцлог болоод гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын харьцуулсан судалгааны үр дүн, олон улсын туршлагад суурилсан цогц шинэчлэл, төрийн албаны хөгжил, шинэтгэлд нээсэн нэгэн түүхэн хуудас юм” гэлээ.

Нийслэл дэх шалгалтыг Яармаг дахь нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулж буй бөгөөд өдөртөө таван ээлжээр, нэг ээлждээ 100 иргэн шалгалт өгөх боломжийг бүрдүүлжээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Байгаль 360” төсөл оюутны “Менторшип” хөтөлбөрийн шилдгээр шалгарч тэтгэлэг гардлаа 37 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн суулт хийж буй эмч, ажилчдын төлөөлөлтэй уулзжээ 39 мин Вьетнам улсыг зорих монгол иргэдийн тоо 50 гаруй хувиар өсжээ 41 мин К.Роналду 2026 оны дэлхийн аваргаар зодог тайлахаа мэдэгдлээ 43 мин “Эрдэм хакатон-2025” тэмцээнд шилдэг дөрвөн төсөл тодорлоо 46 мин Л.Түдэвийн тухай “Мятаршгүй, яндашгүй, элэршгүй” дурсамжийн ном хэвлэгдлээ 48 мин Хүнсний худалдааны борлуулалт 10.9 их наяд төгрөгт хүрэв 49 мин Монголын баг “Physical: Asia” шоуны шилдэг дөрөвт багтлаа 51 мин Монгол, Австрали хоёр улс нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах чиглэлээр хэлэлцэж байна 2 цаг 1 мин Төрийн албаны IV улирлын ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2 цаг 7 мин “Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа 2 цаг 8 мин Эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн хэлэлцээрийг Засгийн газар хэлэлцэж эхэллээ 2 цаг 8 мин Дэлхийн сүүлчийн үлэг гүрвэлүүдийн нэгийн араг ясыг 4 сая ам.доллараар худалдахаар болжээ 2 цаг 22 мин МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай 2 цаг 38 мин Өнөөдөр УИХ-ын чуулганаар дэд даргын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ 2 цаг 39 мин Эрдэмтэд дэлхийгээс тойрог зам руу квант холбоо амжилттай үүсгэжээ 2 цаг 41 мин С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй 2 цаг 45 мин Улаанбатарт өдөртөө 3 хэм хүйтэн 2 цаг 46 мин Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 18 цаг 5 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 18 цаг 5 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ
Top