x

Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 71 хувьтай үргэлжилж байна

Дамбадаржаа дэд төвд Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны нийт 70 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус дэд төвийн ажлын явцыг танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Дамбадаржаа дэд төв төслийн хүрээнд 800 нэгж талбарыг хамарсан дулааны шугам сүлжээ, цэвэр бохирын шугам сүлжээ, зам, нийгмийн барилга байгууламж бүхий төслийг хэрэгжүүлж, ирэх жил дуусгана. Тодруулбал, Дамбадаржаагийн дулааны станцын ажил ирэх жилийн наймдугаар сард дуусна. Үерийн хамгаалалтын сувгийн ажил дууссан. Мөн хөрсний ус зайлуулах ажил 80 хувьтай байна. 2.8 км авто зам барьсан. Өнөөдрийн байдлаар дулааны шугам сүлжээ татах, ус дамжуулах шугам сүлжээ барих ажлыг хийж байна. Барилгажилтын төслийн дагуу айл өрхүүдийн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлж, чөлөөлсөн 70 га газарт амины орон сууц барих төсөлд хувийн хэвшлийнхнийг татаж оруулахаар төлөвлөж байна. Сэлбэ голын эрэгт төвийн дулаанд холбогдсон хаус хорооллуудтай болно. Ирэх жилээс газар чөлөөлөлтийн ажлыг хийж, гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулна. Сэлбийн даланг 1966 оны үерээс хойш аж ахуйн аргаар хийж босгосон. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Сэлбэ голын усны урсцыг сайжруулах, үерийн далан, тохижилтын ажлын төслийн гүйцэтгэгчийг ирэх жил эцэслэн сонгон шалгаруулна. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, дэд төвүүд байгуулах төсөл 2014 онд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Баянхошуу, Сэлбэ, Шархад дэд төвүүдийн дэд бүтцийн ажлыг хийж дуусаад, барилга угсралтын ажил явж байна. Харин Дамбадаржаа, Толгойт дэд төвүүдэд дэд бүтцийн ажлууд хийгдэж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө 54 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ДЭМБ-ын бүсийн захиралтай уулзлаа 55 мин "Оюутан-цэрэг" хөтөлбөрийн цэргийн мэргэжил олгох сургалт эхэллээ 56 мин О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ биелүүлэхгүй байна 1 цаг 18 мин Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! 1 цаг 29 мин ДЭМБ-ын бүсийн захирал Монгол Улсад ажиллаж байна 2 цаг 22 мин "MongolZ" баг "IEM Cologne Major 2026" тэмцээнээс хасагдлаа 2 цаг 23 мин АТГ: Нийслэлийн 24 төслийг шалгаж, 2.6 их наядын гүйлгээг хязгаарлажээ 2 цаг 26 мин Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унажээ 2 цаг 27 мин Сэлэнгэ аймагт уул уурхайн улмаас эвдэрсэн газрын 78 хувийг нөхөн сэргээжээ 2 цаг 27 мин Уул уурхайн компаниудад хийсэн шалгалтаар 64 зөрчил илрүүлж, 8 тусгай зөвшөөрлийг түр зогсоов 2 цаг 28 мин З.Энхболдыг “гөрдөж” шүүн тасалсан нь шүүхийн нэр хүндэд халтай биш үү? 3 цаг 33 мин Ираны хөл бөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцохоор АНУ-д хүрэлцэн ирлээ 4 цаг 19 мин Германд “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн гаргах талаар хэлэлцлээ 4 цаг 20 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 4 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан 4 цаг 22 мин Бизнес эрхлэгчдэд зориулсан E-Business 2.0 систем нээлтээ хийлээ 17 цаг 20 мин Хүн худалдаалах, хар тамхины зэрэг 448 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ 20 цаг 6 мин Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо 20 цаг 10 мин Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 20 цаг 33 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээ... О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд ... Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт,... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тог...
Top