x

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

9, 10-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна. 

2025 оны аравдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө 6-8 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 хэм дулаан байна.

2025 оны аравдугаар сарын 09-нөөс 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 10-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орно.. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 11, 12-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд 4.2 сая мал төллөж, хаврын тариалалтын бэлтгэл эхэллээ 4 мин УИХ-ын гишүүд Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 5 мин БНЭУ руу коксжих нүүрс туршилтаар тээвэрлэх асуудлыг хэлэлцлээ 10 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ 1 цаг 56 мин Нийслэлд барих трамвайн төслийн хоёрдугаар шугамын тендерийг зарлалаа 1 цаг 59 мин Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээр БНСУ-ын “Hanwha” групптэй хамтран ажиллана 2 цаг 3 мин Эрдэмтэд Дауны хам шинжийг эмчлэх боломжтой ген засварлах технологи боловсруулав 2 цаг 5 мин Үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэдэд үйлчлэх 19 сувилалтай гэрээ байгууллаа 2 цаг 14 мин Сьюзан Койл Австралийн хуурай замын цэргийн анхны эмэгтэй командлагч боллоо 4 цаг 30 мин Ормузын хоолойг хаах АНУ-ын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 4 цаг 32 мин Ерөнхий сайд Н.Учрал эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн нэмэгдлийг шинэчлэн тооцох үүрэг өглөө 4 цаг 33 мин Ерөнхий сайд Н.Учрал СOP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны хуралд оролцлоо 4 цаг 34 мин Мэдээлэл, технологийн үндэсний паркийн нөхцөл байдлыг УИХ-ын дэд хороогоор хэлэлцлээ 4 цаг 35 мин Ногоон нуур орчимд 5.5 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна 4 цаг 35 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод 4 цаг 42 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 4 цаг 42 мин Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 44 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурахыг анхаарууллаа 4 цаг 47 мин U17 өсвөр үеийн сагсан бөмбөгийн УАШТ Дархан хотод эхэллээ 19 цаг 5 мин Прокурор 376 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 19 цаг 6 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Чойбалсангийн сэжигтэй үхэл Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Монголын тамирчид "Black Cup 2026" тэмцээнд БНХАУ-ын багтай ... Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүү... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигт эхний ялалтаа бай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэдэд төрийн дээд одон,... Орос улс Ойрхи Дорнод болон Төв Азид нөлөөгөө алдав
Top