x

Гүүний сааманд 100 гаруй төрлийн эрдэс агуулагддагийг тогтоожээ

Гүүний саамыг Монголчууд эрт дээр үеэс эмчилгээ, сувилгааны зориулалтаар хэрэглэж иржээ.

Гүүний саам нь найрлагандаа уураг, өөх тос, нүүрс ус (лактоз), амин хүчлүүд, макро, микро элементүүд, витаминууд, ферментүүдийг агуулдаг учир хүний биед маш сайн эмчилгээ болдог биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм.

Ангаах ухааны доктор, профессор С.Бадамжав багш шавь нарын хамт “Гүүний саам ба түүний эмчилгээний ач холбогдол” сэдвээр таван жил судалгаа хийж, шинжлэх ухааны онолын үндэслэлүүдийг нь гарган 2001 онд эрдмийн зэрэг хамгаалж байв. Тэрбээр “Сааманд 100 гаруй төрлийн эрдэс минерал бий. Тиймээс цусан дахь холестерины солилцоог зохицуулах, элэгний эсийн ханыг бэхжүүлэх, хордлого тайлах, дархлааг дэмжих, ялангуяа элэгний архаг өвчний үед эмчилгээний журмаар хэрэглэх нь ашиг тустай” хэмээн баталжээ.

Гүүний саамыг биед уураг (альбумин) нөхөх, витамин, эрдэс сэлбэх учир архаг өвчнүүд, хоол боловсруулах эрхтний эмгэгүүдийн үед өргөн хэрэглэнэ. Гүүний саамны найрлага нь саасны дараах эхний 15 минутанд хэвээрээ байх ба 15 минутаас хойш бага багаар өөрчлөгддөг нь тогтоогдсон.

Саамыг 50 граммаас эхэлж, өдөрт дунджаар зургаан удаа ууна. Хоёр хоног уухад сөрөг нөлөөгүй бол дахиад 50 граммаар нэмэгдүүлэх байдлаар 250 грамм хүргээд тэр хэмжээгээр өдөрт дунджаар зургаан удаа ууна. Багадаа 14 хоног уух ба 21 хоног хүргэвэл бүр сайн, нэг сарын завсарлагаатайгаар жилд гурваас дээш удаа ууж болно гэдгийг эрдэмтдийн судалгаанд тулгуурлан тогтоожээ. 

    Саам хэрэглэгч Б.Ганбат:

-       Монголчууд жилийн дөрвөн улиралд хүнсэндээ мах голдуу хэрэглэдэг. Тийм учраас зуны улиралд таван цул буюу дотор эрхтнээ амраах, эмчлэх зорилгоор гүүний саам уудаг. Миний хувьд зуны амралтаараа 14 хоног саам уудаг юм. Эмч нарын зөвлөснөөр эхэлж багаар уугаад хэмжээг ихэсгэсэн. Эргээд ихээс багасгах байдлаар өдөрт гурван удаа 500 граммын аягаар уулаа. Эхний хоёр өдөр гүйлгэсэн. Дараа нь гүйлгэхээ больж, арьс цайраад бие хөнгөрөөд сайхан болж байна. Уушги муу хүүхэд саам уугаад эв эрүүл болсон байна. Саамны ашиг тус их, маш сайн эмчилгээ болдог.

Саам хэрэглэгч П.Нарангэрэл:

-       Цагаан гүүний саамыг сүүлийн гурван жил ууж байна. Элэгний В вирустай байсан, энэ жил эмчид үзүүлэхэд байхгүй болсон байна лээ. Цагаан гүүг саагаад халуунаар нь уудаг. Долоо хоног уугаад 14 хоног амраад дахиж долоо хоног уудаг.  Зун гүүний саам уух гэж хотоос хүмүүс их ирнэ. Ер нь нэг уугаад сурчихсан хүн дараа жил дахиж уух гэж ирдэг. Биед нь сайнаар нөлөөлсөн болоод л ирдэг байх. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 38 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 51 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 1 цаг 1 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 14 цаг 54 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 14 цаг 55 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 14 цаг 57 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 14 цаг 58 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 14 цаг 58 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 14 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 15 цаг 1 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 15 цаг 1 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 15 цаг 2 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 15 цаг 3 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 15 цаг 4 мин Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй… 15 цаг 7 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 18 цаг 14 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 18 цаг 31 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 18 цаг 33 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 18 цаг 34 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 18 цаг 37 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top