x

Х.Баттулга: Залуус өөрчлөлт шинэчлэлтийн тэмүүллээ улс орныхоо төлөө ашиглаарай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл хамтран зохион байгуулсан "Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн" өчигдөр Төрийн ордны Их танхимд болж өндөрлөлөө.

Тус зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ:

"Залуу бизнес эрхлэгчид ээ, Монгол-Солонгосын бүтээлч хүмүүс Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй Монгол Солонгосын эдийн засаг, бизнесийн харилцааг хэрхэн тэлэх, хөгжүүлэх талаар ярилцаж байсан санаануудаас маань өнөөдөр нэг нь хэрэгжих алхмаа эхлүүлж Залуу энтрепренёруудын уулзалт Улаанбаатарт болж, зөвлөлдөж байгаад би баяртай байна.

Хоёр орны уламжлалт харилцааг шинэ шатанд гаргах, шинэ эрч хүчийг авчирахад залуус маш их зүйлийг хийж чадна гэдэгт би итгэдэг. Аливаа шинэчлэл өөрчлөлтийг шинэ хүмүүс л хийдэг. Залуус бол шинэчлэлийн хөдөлгөгч хүч нь байдаг.

Эрчимтэйгээр өөрчлөгдөж буй дэлхийн хөгжлөөс хоцрогдон хойш сууж буй Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэх, орчин цагийн хэмнэлд оруулахад Монгол-Солонгосын залуу энтрепренёрууд өөрсдийн хувь нэмрийг оруулах цаг тулж иржээ. Хараад, шүүмжлээд суух нь залуу хүмүүст дэндүү хангалтгүй байдаг. Та нар өөрчлөхгүй бол юмс өөрөө аяндаа өөрчлөгдөнө гэж байхгүйг ойлгох хэрэгтэй.

Тийм учраас залуу хүнд зайлшгүй байдаг чухал чанар болох өөрчлөлт, эрс шинэчлэлтэд тэмүүлэх чанараа улс орныхоо хөгжлийн төлөө, үндэстнийхээ сайн сайхны төлөө ашиглаарай гэж та бүхнээс хүсье"  гэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд ОХУ-ын Владивосток хотноо БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзахдаа хоёр улсын иргэдийн харилцаа өндөр түвшинд хүрч, солонгос хэлээр ярьдаг 100 мянга гаруй монгол хүн байгаагаас гадна тухайн улсад ажиллаж, амьдардаг 40 гаруй мянган хүн байгаа нь хамтарч ажиллахад боловсон хүчний асуудал тулгарахгүй талаар ярилцаж, санал солилцсон талаараа танилцуулсан юм. Улмаар талууд экспортод чиглэсэн бизнес хамтарч хийх боломжийг нэмэгдүүлэхийн тулд энэ удаагийн зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт ямар бодлого баримталж байгаа талаараа “Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн”-д танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн залуу бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан энэхүү зөвлөгөөнд Монгол, БНСУ-ын залуу бизнес эрхлэгчид оролцож, илтгэл тавин, илтгэлийнхээ хүрээнд ярилцсан юм.

Зөвлөгөөнд:

  • "Kakao Mobility" компанийн Гүйцэтгэх захирал John Joohwan Jung,

  • "Tmon" компанийн үүсгэн байгуулагч, тэргүүн Daniel Hyunsung Shin,

  • БНСУ-ын Хөдөө, орон нутгийн хөгжлийн хэлтсийн Хамгаалалттай газар тариалан, цэцэрлэгжүүлэлтийн судалгааны төвийн тэргүүн Kang Jin Lee,

  • БНСУ-ын Хөрөнгө оруулагчдын түншлэлийн гүйцэтгэх захирал Jonghyun Kim,

  • "Талын эзэн" компанийн үүсгэн байгуулагч Сандагдоржийн Сайханбаяр,

  • "Ногоон хөгжил, аялал жуулчлалын нэгдсэн бодлого" төслийн зохицуулагч Сугирдоржийн Очир-Эрдэнэ,

  • "Karvuon" компанийн үүсгэн байгуулагч Бат-Оршихийн Манлай,

  • "Тэнгэр Капитал" үнэт цаасны компанийн дэд захирал Баасандаваагийн Дөлгөөн нар үндсэн илтгэгчээр оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.9.44.122)
    Гадаадуудад зориулж хийж байгаа эд үү????? Олигтой монгол орчуулга алга уу?
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 11 цаг 31 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 12 цаг 27 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 15 цаг 19 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 15 цаг 37 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 17 цаг 49 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 18 цаг 0 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 18 цаг 9 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 18 цаг 23 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 18 цаг 28 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 18 цаг 47 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 19 цаг 6 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top