x

“Солиотой баян Азиуд” кино дахин хоёр анги гаргана

Өнгөрсөн наймдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа дэлхий даяар 238 сая долларын орлого олж, сүүлийн арван жилийн хугацаанд гарсан хамгийн амжилттай романтик инээдмийн киногоор нэрлэгдээд байгаа "Crazy Rich Asians" киног үзсэн хүн бүр адал явдлын үргэлжлэлийг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. 

Сингапурын зохиолч Кевин Кваны ижил нэртэй зохиолоос сэдэвлэгдэн бүтээгдсэн энэхүү кинонд зөвхөн Ази жүжигчид тоглосон нь Холливүүдэд тохиосон ховор үзэгдэл болоод зогсохгүй, үзэгчдээс асар өндөр үнэлгээ аваад байсан билээ. Зохиолч Кевин Кваны гурван бүлэгт номоос сэдэвлэсэн уг "Crazy Rich Asians" кино нь дахин хоёр анги гаргахаар төлөвлөжээ.

Гэхдээ дараагийн ангийн зураг авалт 2020 оноос эхлэх аж. Deadline вебсайтын мэдээлсэнээр киноны найруулагч Жон М.Чу алдарт Тонигийн шагналт "In the Heights" нэртэй мюзиклийн бүрэн хэмжээний кинон дээр ажиллаж байгаа гэнэ.

Сайхан мэдээ гэвэл ирээдүйн хоёр ангийн зураг авалтыг зэрэг хийхээр болжээ. Шүтэн бишрэгчид хоёр ба гуравдугаар ангийг удаан хүлээх шаардлагагүй юм.

Мөн Deadline вебсайтын мэдэгдсэнээр гол дүр болох Николас Янгийн дүрд тоглосон жүжигчин Хенри Голдинг дүрдээ дуртайяа эргэн ирэх болно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Харин бусад жүжигчид одоогоор албан ёсны хариу хэлээгүй байгаа юм. 

"Crazy Rich Asians" кино нь гурван боть номоос бүрддэг ба дараагийн боть болох "China Rich Girlfriend" номонд гол дүрийн бүсгүй Рэйчел Чу өөрийн төрсөн эцгээ хайж байгаагаар үйл явдал өрнөдөг бол "Rich People Problems" нэртэй сүүлчийн номонд Николас Янгийн эмээгийн бие муудсанаар түүний өв хөрөнгийг гэр бүлийн гишүүд нь булаацалддаг тухай гарна.

Гэвч дараа, дараагийн ангиуд номын зохиолоор үргэлжлэх нь тодорхойгүй байгаа юм. Учир нь найруулагч Жон М.Чу өмнө нь киноны дараагийн ангид Астрид болон Чарли нарын харилцааг илүү дэлгэрэнгүй харуулах болно гэсэн билээ. Тэгэхээр киногоо хүлээх л үлдлээ. 

Related imageImage result for crazy rich asian kevin kwanImage result for crazy rich asian

Бид “Crazy Rich Asians” киног яагаад заавал үзэх хэрэгтэй вэ? (фото 1)

“Солиотой баян Азиуд” киноны үргэлжлэл: Бидний мэдэх бүх мэдээлэл (фото 1)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 6 цаг 26 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 8 цаг 0 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 8 цаг 25 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 8 цаг 43 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 9 цаг 0 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 9 цаг 19 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 21 цаг 43 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 21 цаг 53 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 22 цаг 56 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 23 цаг 13 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 23 цаг 13 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 23 цаг 21 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 23 цаг 33 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 23 цаг 47 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 23 цаг 50 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана Өчигдөр 17 цаг 34 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ Өчигдөр 17 цаг 30 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь Өчигдөр 16 цаг 41 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна Өчигдөр 14 цаг 27 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пут...
Top