x

Хаш лууны элсэн нуур: Байгаль, соёлын хослолыг аялал жуулчлалтай нэгтгэсэн Хятадын жишиг бүс

БНХАУ-ын Өвөр Монголын Улаан хад хотын Онниуд хошуунд орших Хаш лууны элсэн нуурын аялал жуулчлалын бүс нь байгаль орчны нөхөн сэргээлт болон соёлын өвийг хослуулсан шинэ загварын аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлж буй жишээ болж байна. Шар мөрөн болон Нигун голын уулзвар, Хорчины элсний баруун хэсэгт байрлах энэ бүс нутгийн 40 гаруй хувь нь хуурай, гандуу уур амьсгалтай, элсэрхэг хөрстэй байсан ч Хятадын Засгийн газрын ногооруулах бодлогын хүрээнд 100 гаруй км үргэлжилсэн элсэн цөлд мод тарих, ургамалжуулах ажлыг эрчимтэй хийснээр экосистемийн тэнцвэрийг тодорхой хэмжээнд сэргээж чаджээ.

Энэ бүс нутгийг аялал жуулчлалын соёлын бүс болгон хөгжүүлэх санаа нь зөвхөн байгаль хамгаалал төдийгүй Хунь Шань соёл гэх эртний түүхэн өв дээр суурилжээ. Тухайн газраас 1971 онд Хятадын анхны хаш лууны дурсгалт олдвор олдсон нь түүхийн үнэ цэнтэй олдворын эхлэл болж, өдгөө Бээжингийн Улсын музейд хадгалагдаж байна. Хаш луу нь 5–6 мянган жилийн өмнөх Хунь Шань соёлын биет илрэл бөгөөд тухайн цаг үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг, байгальтай харьцах үзэл, сүсэг бишрэлийн дүр төрхийг харуулдаг. Эртний хүмүүс байгалийн хүчийг хүндэтгэж, тариалан эрхэлж, ваар урлаж, дотоод сэтгэлээ урлагийн хэлээр илэрхийлдэг байсныг энэхүү соёлын дурсгалууд бататгаж өгдөг.

Хаш лууны элсэн нуурын аялал жуулчлалын онцлог нь зөвхөн байгалийн үзэмж бус, соёлын өвийг бүтээлч аргаар харуулдагт оршино. Бүс нутаг даяар лууны дүрст дурсгалуудыг сүндэрлүүлэн байрлуулж, түүхэн домог, үлгэрийн уур амьсгалыг сэргээж, жуулчдад зориулсан бэлэг дурсгалын бүтээгдэхүүн, эртний домогт суурилсан үйл ажиллагаанууд өрнүүлдэг. “Лууны дүрийг үзсэн хүн амжилттай, азтай байдаг” гэх уламжлалт домгийг аялал жуулчлалын брэнд болгож, түүгээр дамжуулан соёлын гүн гүнзгий санааг эдийн засгийн урсгал болгох бодлого хэрэгжиж байна.

Жуулчид тус бүс нутгийн дурсгалт газруудаар аялж, Хунь Шань соёлын бодит үзмэр болон виртуал музейн тусламжтайгаар үзсэн зүйлээ баталгаажуулж, илүү гүнзгий ойлголт авдаг. Мөн байгалийн сайхан хосолсон ой мод, загас жараахайгаар дүүрэн жижиг нуур, үзэмжит уул толгодын дунд сэтгэл сэргээгч орчныг мэдрэх боломжтой.

Нуурын эрэг дээрх “Сэтгэл зүрхээ Хаш луу нуурын зүрхэнд үлдээгээрэй” хэмээн сийлсэн үгс нь эртний домгийн уламжлалыг орчин цагийн аяллын сэтгэл зүйтэй хослуулж, зочдын сэтгэлд гүн уярал үлдээдэг. Түүнчлэн аялал жуулчлалын бүс орчмоор тохилог чингэлэг сууц, түр баазууд байгуулсан бөгөөд оргил үедээ өдөрт 50 мянга гаруй жуулчин хүлээн авах хүчин чадалтай.

Энд мөн тэмээ унах, арга хэмжээнд оролцох, бэлэг дурсгалын худалдаа хийх зэргээр орон нутгийн иргэд орлоготой болж, соёлын аялал жуулчлалын тогтвортой өсөлтийг дэмжин, жил бүр шинэ бүтээн байгуулалт өрнүүлсээр байна. Байгалийн баялаг, соёлын өв, орчин үеийн маркетингийг хослуулсан Хаш лууны элсэн нуур бол аялал жуулчлалын ирээдүйг хэрхэн урлаг, байгаль, эдийн засагтай уялдуулах жишиг загвар болж байна.

Эх сурвалж: ӨМӨЗО-ын аялал жуулчлалын хэвлэл.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 15 мин Нийслэлд энэ онд 78.5 км дугуйн зам шинээр барина 19 мин Үндсэн хуулийн цэц хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ 20 мин УИХ-ын ажлын хэсэг боловсролын салбарын асуудлыг хэлэлцэв 23 мин УИХ-ын дарга Баруун-Урт-Бичигтийн боомтын авто замын бүтээн байгуулалттай танилцав 25 мин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцав 32 мин Улаанбаатар-Рашаант чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэлнэ 40 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 42 мин Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн 52 мин Цахилгааны үнийг нэмж 550 тэрбумыг олоод 400 тэрбумыг хулгайлав 1 цаг 58 мин Урианхай тувачуудын урвалт 2 цаг 57 мин Аюултай ачаа тээвэрлэгчдэд хяналт шалгалт хийж байна 3 цаг 16 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 3 цаг 17 мин Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй л дээ 3 цаг 18 мин Шинэ Зуунмод хотод "Цахиурын хөндий", дата төв байгуулахаар хэлэлцэв 3 цаг 18 мин Архангай аймагт голын татам дагуу 21 га талбайд ойжуулалт хийжээ 3 цаг 27 мин TikTok АНУ-д хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах хамтарсан компани байгууллаа 3 цаг 33 мин Боловсролын сайд Буриадын Соёлын сайдтай уулзав 3 цаг 34 мин УИХ-ын дарга Н.Учрал Сүхбаатар аймагт ажиллаж байна 3 цаг 34 мин Дэд бүтцийн бүтээн байгуулалтын зэрлэг амьтдад үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна 5 цаг 6 мин
iИх уншсан
Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Зэрлэг капитализм Л.Отгочулуу: Эрдэнэт үйлдвэр 1,2 их наядын өртэй ч бараг 700... ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Урианхай тувачуудын урвалт Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй... Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаанд а... АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл “Монгол сайхан бичигтэн”-... Нийслэл стартап, инновацлаг төслүүдийг бодлогоор дэмжинэ “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага маргааш 17:00–20:00 ц... “Чингис хаан” нисэх буудлыг түшиглэсэн олон улсын транзит зо... Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөө... ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Хуланг дуудаж сануулга өгчээ... Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролц... СОР17 хурлыг зохион байгуулах дэд хороодын 2026 оны төлөвлөг... Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгджээ...
Top