x

Хүрээ цам–Даншиг наадам 2025: Монгол соёл, шашныг дэлгэрүүлэх онцгой арга хэмжээ болно

“Хүрээ цам–Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам энэ оны зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт ёслол төгөлдөр зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн хувьд уг наадмыг нийслэл хотын иргэдийн баяр болгон анх удаа зохион байгуулж буй нь онцлох ач холбогдолтой юм. Наадмын гол зорилго нь Монголын соёл, шашны зан үйлийг түгээн дэлгэрүүлэх, гадаад дотоодын жуулчдыг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэж байна.

Наадмын хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг бол яах аргагүй цамын бүжиг. Бурханы шашны “бага таван ухааны” бүжиглэлийн ухаанд хамаарах энэхүү үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцоно. Тэд Очирваань бурхан, Цагаан өвгөн, дөрвөн дагшин уулын эзэд зэрэг дүрүүдэд хувирч, уран нарийн хийцтэй баг, өмсгөл, гоёл чимэглэлтэйгээр тайзнаа гарч, зүгээр нэг бүжиглэдэг бус, сэтгэл оюуныг бясалгалтайгаар илэрхийлдэг. Цам нь ад зэтгэрийг номхотгож, ариуслын илэрхийлэл болж, монголчуудын шүтэн бишрэх сэтгэлтэй хослон, хүчирхэг эрчимийг бэлгэддэг урлагийн өвөрмөц хэлбэр билээ.

Наадмын хөтөлбөрт зөвхөн цам харайх биш, уламжлалт даншигийн бөхийн барилдаан, хурдан морь, жороо морины уралдаан, сээр цохих, шагайн болон сурын харваа, монгол хувцасны үзүүлбэр, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, Улаанбаатар театрын “Монгол туургатан” тоглолт, есөн дүүргийн авьяастнуудын тоглолт зэрэг олон төрлийн соёл, спортын үйл ажиллагаа оржээ.

Мөн лам хуврагуудын ном хаялцах, мэтгэлцэх уралдаан, балин тосон урлалын тэмцээн, Очирвааний тахилга, Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, шашны сүлд дуулал, сор залах, соёмбот туг залах зэрэг гүн гүнзгий утга агуулгатай шашин соёлын үйл явдлууд өрнөх юм. Энэ бүхэн Монголын бурхан шашны ёс жаяг, уламжлалыг XXI зууны нөхцөлд олон нийтэд дахин сэргээн түгээж буй онцгой үйл хэрэг юм.

Наадмын өмнөх өдөр буюу зургаадугаар сарын 27-нд нийслэл Улаанбаатар хотыг хүрээлэх Богдхан, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх хайрханы тахилгын ёслолоор наадмын албан ёсны эхлэл тавигдана. Энэ үеэр нийслэлийн сүм хийдүүдийн цан хэнгэргээ хангинаж, ном хурж, нийтийн сайн сайхны төлөө буянтай үйлс өрнөнө.

Даншиг наадмын түүхийг сөхвөл, анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Богд Жавзандамба хутагтаар өргөмжлөх үеэс улбаатай. Үүнээс хойш Монгол түмний оюун санааны үнэт өв болсон шашин, соёлын томоохон наадам болон тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Д.Трамптай уулзаж, Нобелийн шагналаа гардуулжээ 1 цаг 4 мин Австралид 16-гаас доош насны хүүхдийн 5 сая орчим сошиал хаягийг устгажээ 1 цаг 5 мин Ерөнхийлөгч уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа 1 цаг 7 мин Замын түгжрэлийг бууруулах "Олон түвшний уулзвар" төслийг хэрэгжүүлнэ 1 цаг 12 мин Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа 2 цаг 19 мин Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ 2 цаг 58 мин Онцгой байдлын байгууллага "what3words" программыг ашиглаж байна 3 цаг 7 мин АНУ Монгол зэрэг хэд хэдэн орны иргэдэд цагаачлалын виз олгохоо зогсоолоо 3 цаг 9 мин БНХАУ-ын гадаад худалдааны ашиг түүхэн дээд хэмжээнд хүрлээ 3 цаг 12 мин “Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээн зохион байгуулна 3 цаг 13 мин Битүүний ажлын өдрийг шилжүүлэх эсэх талаар иргэдээс санал авч байна 3 цаг 14 мин Аймгийн начин цолтой бөхчүүдийн барилдаан Сэлэнгэ аймагт болно 3 цаг 14 мин Томуу, томуу төст өвчний үеийн сургалтад 750 гаруй эмч хамрагджээ 3 цаг 15 мин “Сүүн дархлаа” хөтөлбөр энэ сарын 26-наас эхэлнэ 5 цаг 1 мин Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна 5 цаг 3 мин Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Элчин сайдтай уулзав 5 цаг 4 мин Германы эдийн засаг хоёр жилийн дараа өсөлтөд шилжив 5 цаг 16 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 16 мин Сонгинохайрхан дүүрэгт хүүхэд хамгааллын "Асуудал-шийдэл" аян хэрэгжиж байна 5 цаг 17 мин АНУ-ын шахалтаар Иран 800 хүнийг цаазлахаа больсон гэж Д.Трамп мэдэгдэв 5 цаг 18 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Оюутолгойн хэлэлцээн дээр С.Баярцогтыг томилчих Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Ерөнхий шууд сайдаас асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ? Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя! Ираны ард түмэн тэмцэж байна Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ Ховд аймаг амжилт гаргасан тамирчдаа шагнаж урамшууллаа Д.Трамп: Украинд энхийн хэлэлцээр байгуулахад Зеленский саад... Ерөнхий сайд Дорноговь аймгийн хямд өртөгтэй орон сууцны хөт... Дундговь аймагт "Тэмээн дээрээс наран ойрхон" өвлийн их наад...
Top