x

Баруун, Хангайн бүсийн төгөлдөр хуурчдын уралдаан амжилттай болж өндөрлөлөө

Баруун болон Хангайн бүсийн төгөлдөр хуурчдын уралдаан болж, 6 аймгийн 120 авьяаслаг төгөлдөр хуурч оролцлоо. Энэхүү уралдаан нь багш, сурагчдыг нэгтгэн туршлага солилцох, харилцан хөгжих боломжийг олгодгоороо онцлог юм. Хүүхдүүдийн хөгжимд дурлах сонирхлыг нэмэгдүүлэх, ур чадварыг нь хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд уралдааны гол зорилго оршиж буйг зохион байгуулагчид онцоллоо.

Өмнө нь энэ тэмцээнийг Ховд, Говь-Алтай аймгууд зохион байгуулж байсан бол энэ удаагийн уралдааныг өндөр зохион байгуулалттай, өргөн хүрээнд явуулсан гэж оролцогчид үнэллээ. Сүүлийн таван жилийн хугацаанд хүүхдүүдийн ур чадвар эрс сайжирч, хөгжмийн боловсрол илүү чанаржсан нь тэмцээний явцад харагдаж байлаа.

Өвөрхангай аймгийн "Хаан Хурам" сургалтын төв нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авч, төрөл бүрийн ангилалд алтан медаль хүртэн, Гранпри шагналын эзэн боллоо. Хархорин сумаас 13 сурагч оролцож, нийт 19 төрөлд өрсөлдөж, бүгд шагналт байранд шалгарсан нь онцлох амжилт байв.

Төгөлдөр хуурын давуу талын тухай уралдаанд амжилттай оролцогчид онцлон дурдлаа. Төгөлдөр хуураар хичээллэх нь хүний баруун, зүүн тархийг зэрэг ажиллуулж, ноот унших чадварыг хөгжүүлдэг төдийгүй, бусад хөгжмийн зэмсгүүдээс илүү цар хүрээтэй гэдгийг тэмцээнд оролцогчид онцолсон юм.

Уралдааны үеэр оролцогчид, эцэг эхчүүд, орон нутгийн удирдлагууд Алтай нутгийн бэлгэдэл болсон "Зулай цагаан Алтай" дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн байна.

Энэхүү уралдаан жил бүр уламжлал болон зохиогдож буй бөгөөд ирэх жил Өвөрхангай аймагт зохион байгуулагдахаар товлогдлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 13 цаг 5 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 13 цаг 8 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 13 цаг 9 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 13 цаг 15 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 13 цаг 18 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 13 цаг 20 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 13 цаг 21 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 14 цаг 23 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 14 цаг 24 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 15 цаг 42 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 15 цаг 45 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 15 цаг 45 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 15 цаг 47 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 15 цаг 49 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 15 цаг 51 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 15 цаг 51 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 17 цаг 38 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 17 цаг 40 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 17 цаг 41 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 17 цаг 45 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо...
Top