x

Нүүдлийн соёлд тохирсон сургуулийг бий болгоход Дэлхийн Банктай хамтран ажиллахыг хүслээ

Боловсролын сайд П.Наранбаяр Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли, Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн Боловсролын салбар хариуцсан менежер Кристиан Аэдо тэргүүтэй баг бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улс 1991 онд Дэлхийн банкны гишүүнээр элсэн орж, 2006 оноос боловсролын салбарт хамтран ажиллаж эхэлсэн. Боловсролын яам болон Дэлхийн Банкны хамтын ажиллагааны хүрээнд “Боловсролын чанарын шинэчлэл”, “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн 2022 онд Монгол Улс анх удаа PISA үнэлгээнд ороход Дэлхийн банкнаас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм.

Уулзалтад оролцсон төлөөллүүд Дэлхийн Банк болон Боловсролын яамны олон жилийн үр дүнтэй хамтын ажиллагааг цаашид илүү нягт үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх боломжийг ярилцав. Мөн цаашид хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах, боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэхэд хамтран ажиллах, үүний тулд яриа хэлэлцээ хийх шаардлагатайг онцоллоо.

Боловсролын сайд П.Наранбаяр:

-“Дэлхийн Банкны үндсэн зорилго болох ядуурлыг бууруулахын гол түлхүүр нь боловсрол, боловсролын суурь нь тэгш хүртээмж байдаг. Сайн багш, сайн сургуулийг Монгол Улсын өнцөг булан бүрд бий болгосноор боловсролын түвшин нийтээрээ сайжирна” гээд, хөдөө орон нутагт сайн сургууль, сайн сургалтын агуулга, сайн багшийг хүргэх, нүүдлийн соёлд тохирсон сургуулийг бий болгох, малчдын хүүхэд дотуур байрнаас бус гэрээсээ сургуульдаа явах боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг хүсэн, ерөнхий боловсролын салбарт томоохон төсөл хэрэгжүүлэх уулзалт, хэлэлцүүлгийг эхлүүлэх талаар хэлэлцэв.

Эх сурвалж: Боловсролын Яам 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо 13 мин АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа 14 мин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна 17 мин Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив 19 мин Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 21 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 22 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 24 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 24 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 26 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 27 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 28 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 29 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 30 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 31 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 32 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 33 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 35 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 36 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 37 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 38 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top