x

Бэлгийн замын халдварт өвчин ба амны хөндийн эрүүл мэнд

Сүүлийн жилүүдэд залуучуудад хамгийн ихээр тохиолдох болсон өвчин бол Бэлгийн замын халдварт өвчин. Энэ нь хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос бэлгийн замаар нэг хүнээс нөгөөд дамжих халдвар юм. Хүн бүр БЗХӨ — ийн тухай ойлголттой байдаг ч сэргийлэх тал дээр өөртөө болон өрөөлд хайнга ханддагаас энэ төрлийн өвчний тархалт ихэссээр байгаа нь харамсалтай. Энэ өвчний талаар бидний хамгийн түрүүнд мэдэх шаардлагатай зүйл бол халдвар, өвчлөл хоёрыг ялгаж салгаж ойлгох юм. Халдвар гэдэг нь ямар ч шинж тэмдэггүй, харин өвчлөлийн хэмжээнд очсон тохиолдолд шинж тэмдэг илэрч эхэлдэг. Шинж тэмдэг илрээгүй ч “Бэлгийн замын халдварт өвчин” буюу БЗХӨ гэж нэрлэх нь олонтаа.

Centers for Disease Control and Prevention байгууллагын мэдээллээр АНУ-ын хэмжээнд жилд бэлгийн замын халдварт өвчний 20 сая гаран тохиолдол бүртгэгддэг. Манай улсын хэмжээнд сүүлийн таван жилийн байдлаар бэлгийн замын халдварт өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа. Үүн дотор тэмбүүгийн өвчлөл өсч байна. 2001 онд тэмбүү өвчний тархалт 10 мянган хүн амд 7,2 хувьтай байсан бол 2013 онд 22,2 хувьтай болж өссөн үзүүлэлт гарсан. Улсын хэмжээнд 2013 оны байдлаар нийт халдварт өвчний 40 хувийг бэлгийн замын халдварт өвчин эзэлж байгаа. Голдуу 16–45 насны хүмүүс буюу бэлгийн идэвхтэй амьдралтай иргэдийн дунд тархалт өндөр байна.

Энэхүү урьдчилан сэргийлэх боломжтой халдварт өвчний төрөлд хамаарах эдгээр өвчнүүдийн шинж тэмдэг бүхий л биед илрэхийн зэрэгцээ мөн амны хөндийд илэрдэг. Бэлгийн замын халдварт өвчний амны хөндийн шинж тэмдэг нь халдвар авсан бүх хүмүүст илрэхгүй. Гэвч зарим онцгойлох шинж тэмдэгүүд бүрэн илэрч байгаа бол бэлгийн замын халдварт өвчин (sexually transmitted disease) гэж авч үзнэ.

Бэлгийн замын халдварт өвчнүүд ихэнхдээ өөрөө эдгэрдэггүй боловч түүнийг эмчилж болно гэдгийг хүн болгон мэддэг байх нь чухал. Бэлгийн замын халдварт өвчний тохиолдолд ч шүдний эмч нар эрүүл мэндийн багийн чухал нэгэн гишүүн мөн. Учир нь бэлгийн замын халдварт өвчин байгаа эсэхийг шүдний эмч нар амны хөндийн шинж тэмдэгээр олж илрүүлэх боломжтой. Шүдний эмч нар дараах төрлийн өвчнүүдийг амны хөндийн үзлэгээр илрүүлнэ.

HPV: Амны хөндийн хорт хавдар

human papilloma virus (HPV) нь хамгийн өргөн тархалттай бэлгийн замаар дамждаг халдваруудын нэг бөгөөд АНУ-ын хэмжээнд жилд 14 сая шинэ тохиолдол бүртгэгддэг. Centers for Disease Control and Prevention-ийн мэдээллээр HPV-ийн 40 төрөл байдаг ч ихэнх хүмүүс энэ халдварыг авсан эсэхээ мэддэггүй. HPV нь ам залгиурын очимын хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй халдвар юм. АН2-ын хэмжээнд HPV хамааралт хорт хавдрын тохиолдол жилд 3800 орчим бүртгэгддэг.

HPV: Аман доторх үү

Эрсдэл багатай human papilloma virus (HPV) нь амны хөндий залгиурын орчимд үү болон үрэвсэл үүсгэдэг. Энэхүү үү нь ихэнхдээ ямар ч шинж тэмдэггүй, өвчин зориургүй байх ба хавдар үүсгэх эрсдэл байхгүй. Цаг цагаар энэхүү үү нь томорсоор байх тул шүдний эмчийнхээ зөвлөгөөгөөр мэс заслын аргаар авхуулах боломжтой.

Herpes

Herpes simplex virus-эс шалтгаалан үүснэ. Herpes simplex virus нь 2 төрөл байх бөгөөд 1-р төрлийн герпес нь ихэвчлэн уруул дээрх яр болон бусад амны хөндийн үрэвсэлтэй хавсарсан эмгэг үүсгэх бол хоёругаар төрлийн вирус нь бэлгийн замын үрэвсэлтэй хавсардаг. Гэвч энэ хоёр төрөл нь ам болон бэлгийн замын хооронд өөр хорондоо шилжин халдварлах боломжтой.

Вирусын дэгдэлтийн үед уруул дээр цэврүүнүүд үүсдэг. Цэврүүний гадна төрх нь янз бүр байх ба юм идэх үед шүргэлцсэнээс өвчин эмзэглэл үүсдэг. 7–10 хоногийн хугацаанд эдгэдэг.

Тэмбүү

Халдварын эхний үе шатанд уруул, хэлний үзүүр, буйл, гүйлсэн булчирхайн ойр орчимд хатуу яр гарна. Эхлээд жижигхэн улаан өнгийн толбо хэлбэртэй байснаа аажим томорч улаан, шар, саарал өнгөтэй яр шарх болно. Энэ нь маш өндөр халдвартай бөгөөд өвчин эмзэглэлтэй байна. Энэ үе шатанд эмчилгээ хийгээгүй ч яр нь аажимдаа алга болно. Гэвч энэ нь тэмбүү эдгэчихлээ гэсэн үг биш юм. Нууц үе шатанд шилжиж халдвар тараах боломжтой.

Тэмбүү нь тэмбүүгийн үүсгэгч нян бактериар үүсгэгддэг өвчин бөгөөд эмчилгээ авах боломж маш өндөр. Шаардлагатай тохиолдолд шүдний эмч биопси авсанаар өвчний оношийг тогтоох боломжтой.

Заг хүйтэн

Заг хүйтэн өвчин нь ам залгиурын орчмын салст бүрхүүлийн мембраныг гэмтээдэг. Сүүлийн жилүүдэд хүн амын дунд тэмбүүгийн адил заг хүйтэн өвчний тохиолдол ихсэж байна.

Заг хүйтнийг илрүүлэхэд түвэгтэй бөгөөд учир нь шинж тэмдэг маш сул илэрдэг. Аманд илрэх шинж тэмдэг нь залгиур орчимоор халуу оргих, шархлах. Мөн булчирхай томрох, ховор тохиолдолд аманд цагаан тууралт гарах шинэ тэмдэг илрэнэ.

Эх сурвалж: SHUD.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо 33 мин АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа 34 мин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна 37 мин Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив 39 мин Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 41 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 42 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 43 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 44 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 45 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 46 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 47 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 48 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 49 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 50 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 51 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 53 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 55 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 56 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 57 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 58 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top