x

Фэйсбүүк “Unsend” товчийг хэрэглэгчдэд хүргэхээр туршиж байна

Фэйсбүүк Мессенжэрээр бусдад бичсэн мессэжээ хүлээн авагчийг харахаас өмнө устгах боломжтой “Unsend” товчийг удахгүй бүх хэрэглэгчдэд хүргэхээр туршиж байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Марк Цукербергийн явуулсан чатууд устсан байхыг хэд, хэдэн эх сурвалжууд батлаад байсан юм. Уг үйлдлийн маргааш нь Фэйсбүүк Unsend хэмээх функцийг хүн бүрт нээлттэй болгохоор ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн билээ. 

Шинэ боломж дараагийн хувилбартай цуг нэвтрэх магадлалтай байгаа гэнэ. Одоогоор тус мессенжэрт бичсэн мессэжээ устгах “delete” товч байдаг ч энэ нь зөвхөн бичсэн хүний цонхноос л устгадаг юм. Өөрөөр хэлбэл нэгэнт илгээсэн мессэжийг хүлээн авагчийн цонхноос арилгах, буцаах ямар ч боломжгүй билээ. Харин энэхүү Unsend-ын тусламжтайгаар хүссэн чатаа хүлээн авагчийн inbox-оос хүртэл устгах боломжтой болох аж. Гэхдээ уг туршилтын хувилбарт чатаа бүр мөсөн устгах цагийн хязгаар байгаа бөгөөд энэ нь та явуулсан чатаа тодорхой хугацааны дотор л устгах боломжтой гэсэн үг. 

Өмнө нь бичсэн мессэжээ устгадаг функцийг Фэйсбүүкийн дээд албан тушаалтнууд нууцаар хэдэн жилийн турш ашиглаж байсныг сүүлд зарим хэвлэлүүд олж тогтоожээ. 2014 онд Sony Pictures компани хакеруудад дотоод мэдээллээ алдаж, удирдлагуудын хоорондоо харилцаж байсан мессэжүүд ил болж байв. Энэ явдлаас сургамж авсан Фэйсбүүк компани илгээсэн мессэжээ устгах боломжийг зөвхөн захирлуудынхаа хүрээнд бий болгон ашиглаж эхэлсэн юм байна. Тэгвэл тун удахгүй энэ онцгой боломж удахгүй бүх хүний хэрэглээ болох гэж байгаа ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголбанк: Хар жагсаалтад бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулав 9 цаг 52 мин 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхандаа сонирхуулах зорилгоор цацсан гэжээ 11 цаг 31 мин “Бэлтэс Мөрөн” ХХК-д холбогдох шүүх хурал энэ сарын 18-нд болно 12 цаг 3 мин Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээж нь гомдол гаргасан 15 цаг 7 мин 12 настай охиныг хүчиндэж, амийг нь хөнөөсөн Г.Гантулгад бүх насаар нь хорих ял өглөө 15 цаг 15 мин Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д хүргэжээ 15 цаг 20 мин Улсын хэмжээнд нэг сая гаруй мал, амьтны сэг зэмийг устгажээ 15 цаг 26 мин Эдийн засгийн энгийнээр 16 цаг 3 мин Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон, мөнгө угаасан хэрэгт дөрвөн хүнийг баривчилсан 16 цаг 35 мин Ц.Шинэбаяр: Эм зүйн салбар дахь "хортой ургамал"-ыг тасалсан ч дахиад гараад ирдэг 16 цаг 44 мин Эмийн сангийн тусгай зөвшөөрөлтэй 2,142 ААН-ийн 365 нь албан тушаалтны хамаарал бүхий 18 цаг 20 мин "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН даргын "өмдийг тайлав" 18 цаг 52 мин О.Тэнүүн: Монголын сор болсон боловсролтой залуус эх орноосоо дүрвэж байна 20 цаг 49 мин Шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна 21 цаг 8 мин Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учирсныг тогтоожээ 21 цаг 12 мин БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 21 цаг 17 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 21 цаг 20 мин Д.Дэмбэрэл: ЭМДҮЗ-ийн гишүүн сард ₮100,000 авч байсан. УИХ урамшууллыг эргэж харах нь зүйтэй Уржигдар 19 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан Уржигдар 19 цаг 36 мин Г.Адилбиш: Тамсагийн талд хугацаагүй жагсаал, цуглаан зохион байгуулна Уржигдар 17 цаг 59 мин
iИх уншсан
"Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" буюу Хотын дар... УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... “Сүнстэй байшин”-гийн хэрэг-1 Л.Болдхүү: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан, тар... Б.Наранбат: СӨХ-ны төлбөрөө төлөөгүй бол Монголбанкны хар жа... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... С.Наранцогт: Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсанаар с... Төсөв дээр гар татсаны хариу гал сөнөөгчдийн алтан амиар төл... Өсвөр насны охид бүлэглэн нэгийгээ зоджээ Бурханч лам Г.Пүрэвбат таалал төгсчээ Дэлхийн хамгийн өндөр настай иргэн өөд болжээ Д.Ганбат: Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан Г.Батхүү... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... “Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Б.Баттүшиг: Шүүмжлэлд өртсөн хувцасны ивээн тэтгэгч "Парис 2... Увс, Завхан, Архангайн нутгаар цасан шуурга шуурч, байгалийн... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна
Top