Сүрьеэ өвчинтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхийн улс орнууд 1998 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 24-нд Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэсээр иржээ. Энэ ч утгаараа, манай улсад 20 гаруй жилийн өмнөөс эхлэн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэх болсон юм.
2018 оны хувьд Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг дэлхий нийтээрээ Манлайлагчдыг хайж байна... Сүрьеэг устгая.Та ч байж болно.Түүхийг бүтээ! уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн арга хэмжээг НЭМГ-ын даргын А/34 дүгээр тушаалын дагуу 2018 оны гуравдугаар сарын 14-өөс дөрөвдүгээр сарын 07-ны хооронд Сүрьеэг устгая уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.Эдгээр өдрүүдэд иргэд, зорилтот бүлгийн хүн ам, залуучуудын дунд сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлгийг зохион байгуулах, халдварын тархалт, халдвараас сэргийлэх талаарх мэдээллийг хийж, иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх замаар эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх,сүрьеэгүй дүүрэг, хороо, байгууллага, аж ахуйн нэгжийг хөхүүлэн дэмжих гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулах юм