x

Иргэдэд сүрьеэгийн талаар мэдээлэл өгөх нь чухал байна

Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний улмаас нас барьж байна. Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо 1 саяд хүрч 200.000 орчим хүүхэд эндэж байна.

Өвчлөлийг бууруулах идэвхтэй үйл ажиллагаануудын үр дүнд 2000-2015 оны байдлаар нас баралт 22 хувиар буурсан, цаашид 2020 онд 35 хувь, 2035 онд 95 хувиар бууруулахаар зорьж байна. Монгол улс нь ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог. Сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж, жил бүр 4.000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байна.

Монгол улс дахь бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалтыг 2013 онд 100.000 хүн амд 254 гэж тооцоолж байсан ч 2014-2015 оны хооронд хийсэн сүрьеэгийн тархалтын судалгаагаар бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалт бүх насны 100.000 хүн ам тутамд 757 байгаа бөгөөд тооцооллоос 3 дахин их байгаа нь тогтоогдсон.

Энэ нь 3 сая гаруй хүн амтай манай улсын хувьд сүрьеэтэй 22.000 буюу түүнээс олон хүн амьдарч байна гэсэн үг юм. Mанай улсын хүн амын дунд хорт зуршлын хэрэглээ өндөр, ялангуяа эрчүүдийн дундах архи, тамхины хэрэглээ нэн өндөр байгаа нь сүрьеэ болон бусад өвчин эмгэгт өртөх эрсдлийн нэмэгдүүлэхийн зэрэгцээ дундаж наслалтыг бууруулах, эрт нас барах, амьдралын чанарыг доройтуулах шалтгаан байж болох юм.

Иймд хүн амд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын буруу хэвшил, хорт зуршлаас татгалзах талаар эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх, олон нийт, гэр бүл, иргэдийн оролцоо, тэдний санал санаачилгыг өрнүүлэхэд хэвлэл мэдээллийн  оролцоо ихээхэн үүрэгтэй юм.  

Хэдийгээр дэлхий дахинд олон сая хүн сүрьеэгээр өвчилж, сүрьеэгийн улмаас нас барж байгаа хэдий ч энэхүү өвчнөөр эмчлэгдэж бүрэн төгс эдгэрсэн сая сая хүн байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй юм. Сүрьеэ өвчин эдгэрдэггүй гэсэн ойлголт аль хэдий нь үгүй  болж  сүрьеэгийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт эрт хандаж, оношилгоо  эмчилгээнд хамрагдаж,  эмчийн зааврын дагуу эмээ  байнга ууж эмчлүүлснээр бүрэн эдгэрэх боломжтой юм.  “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр“ аяны үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн цахим хуудас www.ncph.gov.mn, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн цахим хуудас www.nccd.gov.mn авна уу. 

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо 7 мин АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа 8 мин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна 11 мин Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив 14 мин Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 15 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 17 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 18 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 18 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 20 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 21 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 22 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 23 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 24 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 25 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 26 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 28 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 30 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 30 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 32 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 32 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top