Арабын нэгдсэн Эмират Улсын Ханхүү Шэйх Хамдан бин Мухамед Бин Рашид Эл Мактум манай улсад аялаад буцсан. Монголд хийсэн аяллын тухай болон байгалийн үзэсгэлэнт газрын зургууд дэлхий дахины сошиал хэрэглэгчдэд хүрч байна.
Учир нь түүний сошиал хуудсууд сая сая хэрэглэгчдийг дагуулдаг бөгөөд инстаграм хуудсыг нь л гэхэд 6,5 сая хүн дагадаг бөгөөд Snapchat-ийн топ-100 хэрэглэгчийн нэгдүгээрт жагсаж байжээ.
Шэйх Хамдан бин Мохаммед Аль Мактумын олон нийтийн сүлжээн дэх нэрийг Фазза гэдэг хэмээн жиргээндээ бичсэн байна.
Тэрээр Дубайд дунд сургууль дүүргэж улмаар Дубайн Засаглалын сургууль, Их Британид ханхүү Уиллям нарын язгууртнуудын суралцдаг Sandhurst академид сурч, дараа нь Лондонгийн эдийн засгийн сургуулийг төгссөн аж. Ханхүү Фазза шүлэг бичиж спортоор хичээллэдгээрээ алдартай гэнэ.
eagle.mn
Сэтгэгдэл (1)