x

Т.Аюурсайхан: Гадаадын аж ахуйн нэгжтэй боловсруулах үйлдвэр хөгжүүлэхээр хамтран ажиллана

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан өнөөдөр Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Эрхэмсэг хатагтай Малгожата Гошевска, дагалдан яваа төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзжээ.  

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан уулзалтын эхэнд хүндэт төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд хатагтай дэд маршалын энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, тэр дундаа хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Тэрээр энэхүү айлчлал Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн бэхжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай М.Гошевска Монгол Улсад айлчлахыг урьсан Улсын Их Хурлын дэд даргад талархал илэрхийлээд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, манай хоёр орны улс төрийн идэвхтэй харилцааны үндсэн дээр тулгуурлан бусад салбар тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хугацаанд Өвөрхангай аймгийн “Хархорум” музейд байрлах Бэнэдикт Полакийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдтай хоёр талын уулзалт хийсэн талаар танилцуулав. Түүнчлэн Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамыг дахин нээхээр болсон нь манай хоёр орны найрсаг харилцаанд түлхэц өгөх томоохон үйл явдал болж байна гэлээ.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг гэдэгт хатагтай М.Гошевскатай санал нэг байгаагаа хэлэв. Тэрээр, Монгол Улсад Элчин сайдын яамаа сэргээн нээхээр шийдвэрлэсний үр дүнд, хоёр улсын хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэх боломж улам бүр нэмэгдэж, үүний дотор геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж буйд баяртай буйгаа илэрхийлэв. Үүнд Элчин сайд ноён К.Бойко идэвх санаачилгатай ажиллаж ирснийг сайшаан тэмдэглэв.

Түүнчлэн хоёр улс хоорондын худалдааны эргэлт 50 орчим сая ам.доллар байгаа нь хангалтгүй үзүүлэлт гээд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааг тэнцвэржүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байна гэв. Мөн Польш Улсын Засгийн газраас монгол залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж буйд талархал илэрхийлээд хамтарсан санхүүжилттэй Засгийн газрын тэтгэлгийн тоог 40 хүртэл нэмэгдүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв.

Тэрээр үргэлжлүүлэн ногоон хөгжлийн чиглэлээр туршлага хуримтлуулах, байгаль орчныг хамгаалах болон байгалийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар оновчтой бодлого, зохицуулалтаар хангаж ажилладаг тус улсын туршлагыг судлах, Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа уламжлав.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан айлчлалын бүрэлдэхүүнд Польш Улсын “КГХМ” төрийн өмчит компанийн төлөөлөл багтсан болохыг онцолж, төлөөлөгчид уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ажилласан талаар дурдав. Тэрээр, 44 сая тонн зэсийн баяжмалын нөөцтэй “Оюутолгой” орд нь “Эрдэнэт” уурхайгаас зургаа дахин том орд газар.

“КГХМ” компанитай хоёр чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна гэв. Үүнд, гадаад улсын байгууллага, аж ахуйн нэгжтэй далд уурхайн чиглэлээр хамтран ажиллах, мөн уул уурхайн олборлолтыг дагасан боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллана гэлээ.

“Оюутолгой” орд ашиглагдаад 10 гаруй жил болж байгаа хэдий ч хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах шаардлага үүсэж байна. Монгол Улсын Засгийн газар гэрээг сайжруулахаар сүүлийн саруудад идэвхтэй ажиллаж байгаа. Учир нь Монгол Улс ногдол ашгаа авч чадахгүй байгаа байдал нь олон жил үргэлжлэх тооцоолол гарсан. Иймд энэхүү гэрээг зохих ёсоор өөрчлөх, Монгол Улсад ашигтай байлгахын тулд бид “КГХМ” төрийн өмчит компаниас зөвлөх үйлчилгээ авах, олон улсад зөвөөр ойлгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ.

Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай М.Гошевска Монгол Улсад айлчлахаас өмнө “Оюутолгой” орд ашиглалтын гэрээний талаар мэдээлэл авсан болохыг дурдаад “КГХМ” компанийн Стратеги, зохицуулалтын шинжилгээний газрын орлогч дарга Камил Ожэв, БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны дэд сайд, Улсын Ерөнхий геологич, Геологи, уул уурхай, ашигт малтмалын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Пиотр Джиаджио нар геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр танилцуулах болно гэв.

Анх 2008 онд Монгол Улсад айлчилж байсан “КГХМ” компанийн Стратеги, зохицуулалтын шинжилгээний газрын орлогч дарга Камил Ожэв Монгол Улсад тулгамдаж буй бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллана гэдэгт найдаж байна гээд уул уурхайн технологи, инженер болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх тал дээр хамтран ажиллах, туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.

БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны дэд сайд, Улсын Ерөнхий геологич, Геологи, уул уурхай, ашигт малтмалын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Пиотр Джиаджио байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах, шинэ технологийг нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад Монголын талаас УИХ-ын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Польшийн талаас БНПУ-ын Сеймийн дэд маршалын зөвлөх Мажэна Чихожэвска, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко болон албаны бусад хүмүүс байлцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо 44 мин АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа 45 мин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна 48 мин Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив 51 мин Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 52 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 54 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 55 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 55 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 57 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 58 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 59 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 1 цаг 0 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 1 цаг 1 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 1 цаг 2 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 3 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 1 цаг 5 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 1 цаг 7 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цаг 7 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 9 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 1 цаг 9 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар...
Top