x

Хоёр Солонгосын 3 дахь дээд уулзалт ирэх 9 сард Пхеньянд болно

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын 3 дахь удаагийнх болох дээд уулзалтыг ирэх 9 сард Пхеньянд зохион байгуулахаар  болжээ. Өчигдөр цэрэггүй бүс дэх Панмунжом сууринд хоёр Солонгосын өндөр дээд  албаныхны уулзалт хэлэлцээний үеэр ийм тохиролцоонд хүрсэн байна. 

Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг тус улсын нэгдлийн сайд Чо Мён Гён  тэргүүлэн энэ уулзалтад оролцсон. Харин Умард Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн нь Энх тайвнаар нэгдэх хорооны дарга  Ли Сон Вон байлаа. Хоёр Солонгосын харилцааг хөгжүүлж, сайжруулах нь хоёр улсын удирдагч, ард түмнүүдийн хүсэл сонирхол гэдгийг  Умардын төлөөлөгчдийн тэргүүн онцлоод үр дүнд хүргэх энэ уулзалтаа эхлэхийг уриалсан байна. Гэхдээ Өмнөд Солонгосын зарим ажиглагчид энэ уулзалт 8-р сарын сүүлч, эсвэл 9 дүгээр эхээр болох байх хэмээн таамаглаж  байгаа тухай Ионхап дамжуулж байсан юм. 

Одоогоор зохион байгуулах газраа товлосон ч цаг хугацааны хувьд яг 9 сарын яг хэдний өдөр зохион байгуулагдах нь нууцлаг хэвээрээ байна. Өнгөрсөн 6 сарын  дундуур  АНУ,  БНАСАУ-ын удирдагчдын дээд  уулзалтаас хүрсэн Солонгосын хойгийг цөмийн  зэвсэггүй болгох үйл явц мухардмал байдалд орчихоод байгаа энэ цаг үед хоёр Солонгосын төлөөлөгчдийн уулзалт болж байна. Одоогоор Вашингтон, Пхеньяны аль аль нь түүхэн дээд хэмжээний уулзалтын тохиролцоог хэрэгжүүлэхээс татгалзаж байна хэмээн бие биенийгээ буруутгасаар байна. АНУ, Умард Солонгосоос цөмийн зэвсгээ бүр мөсөн устгахын тулд бүхий л хүчин чармайлтаа идэвхжүүлэх ёстой гэж шаргуу уриалсаар байгаа.  Харин Умардын тал  энэ үйл явцыг тодорхой хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Харин Өмнөд Солонгосын хувьд Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой яриа хэлэлцээнд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг чармайж байгаа юм. Өнөөдрийн уулзалтаар мөн өмнөх уулзалтаар хэлэлцсэн харилцаа хамтын  ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн алхмуудыг ажил хэрэг болгох тухай хэлэлцсэн  байна. Хоёр талын албаныхан дээд уулзалтаар хүрсэн тохиролцоонуудыг тухайлбал дэд  бүтэц, урлаг спортын салбарт хамтран ажиллахтай холбоотой асуудлыг хөндсөн байна. Умард Солонгосын тал энэ чиглэлийн ажлууд харьцангуй удаашралтай хийгдэж байгаад сэтгэл хангалуун бус байгаагаа ч энэ ташрамд илэрхийлсэн байна. Өмнөд Солонгосын засгийн газрын тухайд Умард Солонгостой бүрэн хэмжээгээр хамтран ажиллахыг хичээж байгаа ч Пхеньяны эсрэг авсан НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээнүүд саад  тээг болсоор байгаа юм.

mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 7 цаг 53 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 8 цаг 50 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 11 цаг 42 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 12 цаг 0 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 14 цаг 11 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 14 цаг 23 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 14 цаг 32 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 14 цаг 46 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 14 цаг 51 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 15 цаг 10 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 15 цаг 29 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top