x

О.Тэмүүжин: Эх хүн хэзээ эрх чөлөөнд хүрдэг вэ?

“Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин өөрийн пэйж хуудастаа "Заавал унш!!"  хэмээн онцолж нэгэн сонирхолтой мэдээллийг оруулсан байна. Тэрээр “ертөнцийн гоо сайхан” магтуулдаг эмэгтэй хүн ээж болсны дараа, амьдралынхаа туршид ямархан бэрхшээлийг туулдаг тухай илэн далангүй, энгийн үгээр, чин сэтгэлээсээ, бас хөгжилтэйгээр хүүрнэн өгүүлсэн байна. Түүний постыг яг өөрийнх нь бичсэнээр элдэв засвар, нэмэр хачиргүй тэр хэвээр нь уншигчидтайгаа хуваалцав.    

Эх хүн хэзээ эрх чөлөөнд хүрдэг вэ? Заавал унш!!

Ертөнцийн сайхан ээжүүд л гээд байдаг. Яс юман дээр ээж боллоо, өөрийгөө хаялаа. Өглөө сэрлээ, үсээ толгой дээрээ шуулаа, шүдээ угаах ч завгүй хүүхэдтэйгээ ноцолдож, гэр орон, хоол унд, шээстэй даавуу, хөх дэлэнтэйгээ ноцолдсоор байтал өдөр өнгөрч шөнө унтах үгүйн хооронд мөөмөө зулгаалгуулаал, буцаал өглөө босоол үсээ шуугаал... Ёоххх.

Халуун хоол амандаа зуух тавилангүй дор хаяж 2 жил, жорлонд тайван суух боломжгүй дор хаяж 3 жил, усанд дэвтэтлээ хэвтэх заяагүй дор хаяж 5 жил...

Энд тэндхийн хагас дутуу мэрсэн боов боорцог, харлаж хатсан алим жимс, ногоо, сонгино, өөхийг нь ялгасан хоолны үлдэгдэл хамаж шимээд, аягатай цай тайван ч оочилж чадахгуй, нэг жижкэн дарангуйлагчтай ноцолдож ноцолдож, за унтуулчаад л нэг өөртөө ганц удаа маск тавий даа гээд хэвтэнгүүтээ хүүхдийнхээ асгасан, унагасан боов шоовны үртсэн дунд, чихэртэй тарагтай гараараа базалж наалдуулсан энгэр цээж, үс ноостойгоо тэр чигтээ ухаан алдаад өглөө нь өрвийсөн юм дахиал сэрлээ, үсээ шуулаа... Ёоххх...

Хүүхэд сургууль орноо. Одоо л нэг гараас гарлаа гэнгүүт л сургууль цэцэрлэг зөөх, хичээл даалгавар хийлгэх, өдөр бүр шалны алчуур болоод ирдэг хүүхдийнхээ хувцас формыг угааж индүүдэх, заримдаа өөрийн эрхгүй өнхрөөд унтаад өгсөн балчирынхаа гэрийн даалгаварыг нь солгой гараараа бичиж, хэрэгт хэрэггүй баахан юм хум нааж, хувцас хунар, зураг мураг хийх... За тэгээл өдрийн өдөрт гэрийн даалгавар гэдэг айхтар юманд нуруугаа авахуулна. Хоёр мөр юм бичих гэж 2 цаг хэрэлдэнэ, аргадана, уйлалдана, зодолдоно. Ганц өдөр ч оройтох эрхгүй... Ёохх...

Овоо нэг юм гараас гарч, даалгаврын дарамтаас салж эхлэнгүүт өсвөр насны хямрал... Түмэн жорын хэрэгцээ нь ихсэнэ, ааш зан нь олдохгуй. Нөгөө пээдгэр, хүчирхэг, бие даасан хатуу хахир, ихэмсэг зан ман байхгуй ээ, зүгээр л шалан дээр. Хүүхдээсээ айгаад л, аяыг нь олох гэж толгой гашилгаал, заримдаа тэсэлгүй хашгирч орилж цохиж авчаад өөрөө ганцаараа уйлаад л, шаналаад л...

За нэг юм сургууль төгслөө гэнгүүт бөөн их сургуулийн төлбөр, оюутан хүний зардал гээл санхүүгийн дарамт. Тэрсхэн хэдэн оюутантай бол бүүр дуусаа. Өөрөө хэрэглэж үзээгүй бүхнийг хүүхэддээ авч өгчөөл тэдний голсон хаясан, хэрэглээд хуучирсан, өмсөөд элэгдсэн бүхнээр л амьхандаа гоёж гоодоод байгаамуу хаашаан... Заримдаа хувцас хунар, түрийвч мүрийвчээр нь нууцаар гоёж саакарчаад чимээгүйхэн буцааж тавьж итар...

Удахгуй хүүхдүүд нь амьдралд гарахаар бүүр байдгаа барах биз. Дээр нь хянуулаастай. Сошиал дээр бэтий миний зургийг тавиад бай. Битий элдэв юм бичээд бай. Битий баар саванд яваад бай...

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Уранцэцэг: Ходоодоо олон дурандуулах нь эрүүл мэндэд муу байдаг гэсэн дам ярианд итгэх хэрэггүй 3 цаг 7 мин БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайдыг томиллоо 3 цаг 29 мин "Либертари нам" бүртгүүлэх хүсэлтээ дөрөв дэх удаа УДШ-д хүргүүллээ 3 цаг 51 мин Ууланд алхах, хээрийн бүсэд аялал зугаалгаар явахдаа татсан тамхи, асаасан чүдэнзээ унтрааж байхыг зөвлөж байна 4 цаг 17 мин Дөрөвдүгээр сард цахилгаан тоноглолд засвар хийх ХУВААРЬ 4 цаг 47 мин Малын хорогдол 5.9 саяд хүрлээ 5 цаг 7 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг доктор Хью Парсонс-ыг хүлээн авч уулзав 5 цаг 42 мин Ирэх өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 6 цаг 8 мин Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 11 цаг 13 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 12 цаг 47 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 13 цаг 12 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 13 цаг 30 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 13 цаг 47 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 14 цаг 6 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Өчигдөр 19 цаг 54 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ Өчигдөр 19 цаг 44 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна Өчигдөр 18 цаг 41 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ Өчигдөр 18 цаг 24 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ Өчигдөр 18 цаг 24 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг Өчигдөр 18 цаг 16 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пут...
Top